Тэйлор Свифтийн тоглолт Сингапурын эдийн засгийг өсгөнө
3 сарын 11. 11:260

Эдийн засагчид Сингапурын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалыг ахиулжээ. Ийнхүү ахиулсныг Америкийн дуучин Тэйлор Свифт “The Eras Tour” аялан тоглолтынхоо хүрээнд Сингапурт хэд хэдэн тоглолт хийж байгаатай холбон тайлбарлаж байна.

“The Eras Tour” тоглолтынхоо хүрээнд Т.Свифт 2-ноос 8-ны өдрүүдэд Сингапурт таван тоглолт хийсэн бол гуравдугаар сарын 9-нд дахин нэг тоглолт зохион байгуулах юм.

Дуучны тоглолтыг үзэхээр Сингапурт гадаадын жуулчид олноороо ирж байгаа бөгөөд зочлох үйлчилгээ, хүнс, ундааны үйлдвэрлэл болон жижиглэн худалдааны салбаруудад сайнаар нөлөөлнө гэж DBS банкны эдийн засагч Хан Тэн Чуа хэллээ. Т.Свифтийн тоглолтууд 2024 оны эхний улиралд тус хот улсын эдийн засагт 300-400 сая сингапур доллар буюу ДНБ-ий 0.2 хувьтай тэнцэх хэмжээний орлого оруулна гэж тэрбээр тооцоолжээ. Улмаар гуравдугаар сарыг дуустал гурван сарын хугацаанд Сингапурын ДНБ 2.9 хувиар өсөж магадгүй байна. Эдийн засагчид мөн Сингапурын энэ оны эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалыг 2.3 хувиас 2.5 хувьд хүргэж нэмэгдүүлжээ. Үүний сацуу геополитикийн эрсдэл, Хятадын эдийн засаг жигд бус сэргэлт, мөн бодлогын хүү чанга байгаа зэргээс шалтгаалан худалдаанаас хамааралтай Сингапурын хэтийн төлөв эмзэг хэвээр байгааг эдийн засагчид дурдсан байна.


Эх сурвалж: Bloomberg /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35