Америкийн цэргийн онгоц боомт барихаар Газыг зорьжээ
3 сарын 11. 16:330

Газын эрэгт усан онгоцны түр зогсоол барих төхөөрөмж тээвэрлэсэн АНУ-ын цэргийн хөлөг онгоц Ойрхи Дорнодыг чиглэн явж байна гэж тус улсын арми мэдэгдэв.

“General Frank S Besson” нэртэй хөлөг Виржиниа муж улс дахь цэргийн баазаас бямба гарагт хөдөлсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Газад тусламжийг далайгаар хүргэхийн тулд хөвөгч боомт барина гэж өмнө нь мэдэгдсэн юм.

Газын зурваст өлсгөлөнгийн аюул нүүрлэхээс тойрох аргагүй нөхцөл байдал үүсэж, хоол хүнс хангалтгүйн улмаас хүүхдүүд амиа алдаж байгааг НҮБ-ын зүгээс анхааруулсаар байгаа юм. Ням гарагт АНУ, Йорданы талууд будаа, гурил, гоймон, лаазалсан хоол зэрэг 11 500 гаруй хүнсийг агаараас буулгасан гэж АНУ-ын арми мэдэгдсэн байна.

Тусламжийг газар, агаараар хүргэх нь хэцүү, аюултай болжээ. Тухайлбал, Дэлхийн хүнсний хөтөлбөр цуваанууд руу нь гал нээж, дээрэм тонуулд өртсөний дараа газраар тусламж хүргэх ажлыг түр зогсооход хүрсэн байна. Мөн баасан гарагт тусламжийн хайрцгийг буулгах үеэр шүхэр нь нээгдээгүйн улмаас таван хүн амиа алдсан гэх мэдээлэл гарчээ.

Ж.Байденыг мэдэгдэл хийсний дараа АНУ-ын хөлөг онгоц 36 цагийн дотор хөдөлсөн гэж АНУ-ын Төв командлал X хуудсандаа бичжээ. Энэхүү онгоц нь хүмүүнлэгийн чухал ачааг Газад хүргэх усан онгоцны түр зогсоол байгуулах анхны тоног төхөөрөмжийг тээн явж байна гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

Пентагоны мэдэгдсэнээр, хөлөг онгоцны зогсоолыг 1000 цэргийн тусламжтайгаар барихад 60 хүртэл хоног шаардагдах бөгөөд цэргүүдийн хэн нь ч эрэг рүү гарахгүй ажээ. Харин тусламжийн байгууллагуудын зүгээс, Газад зовж шаналж буй хүмүүс ийм удаан хүлээх боломжгүй гэдгийг хэлж байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35