“Күнфү Панда 4” тасалбарын борлуулалтаар дахин тэргүүлжээ
3 сарын 18. 18:350

“Күнфү Панда 4” хүүхэлдэйн кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн бокс-оффисын жагсаалтыг дахин тэргүүллээ.

“Юниверсал”, “Дримворкс” компанийн бүтээл тус кино нь өнгөрсөн долоо хоногт 30 сая ам.долларын орлого олсноор хоёр дахь долоо хоногтоо жагсаалтын эхэнд бичигджээ. Ингэснээр Америкийн жүжигчин Жек Блэк гол дүрд нь дуу оруулсан “Күнфү Панда” хүүхэлдэйн кино 2008 онд эхний анги нь үзэгчдийн хүртээл болгосноос хойш нийт 1.9 тэрбум гаруй ам.долларын орлого олоод байна. Дөрөвдүгээр ангийн хувьд Хойд Америкийн 4067 кинотеатрын дэлгэцнээ гарч байгаа бөгөөд дотоодын зах зээлээс 107.7 сая ам.доллар олжээ.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд 1000 гаруй кинотеатруудад “Arthur the King”, “The American Society of Magical Negroes”, “Love Lies Bleeding” зэрэг хэд хэдэн кино шинэ кино нээлтээ хийсэн хэдий ч франчайз кинонууд бокс-оффисын жагсаалт дахь байр сууриа хадгалжээ.

Тодруулбал, нээлтээ хийгээд гурван долоо хоног болж буй “Dune: Part Two” ялимгүй зөрүүгээр жагсаалтын хоёрдугаарт /29.1 сая ам.доллар/ бичигдлээ. Өдгөө тус кино нь дотоодын зах зээлээс 205.3 сая ам.доллар олоод байна. 2021 онд кинотеатрууд болон стриминг үйлчилгээгээр зэрэг цацагдаж байсан эхний анги нь дэлхийн зах зээлээс 435 сая ам.доллар олж байсан бол хоёрдугаар анги хэдийнээ 500 сая орчим ам.долларын орлогыг олжээ.

  1. “Kung Fu Panda 4,” 30 сая ам.доллар
  2. “Dune: Part Two,” 29.1 сая ам.доллар
  3. “Arthur the King,” 7.5 сая ам.доллар
  4. “Imaginary,” 5.6 сая ам.доллар
  5. “Cabrini,” 2.8 сая ам.доллар
  6. “Love Lies Bleeding,” 2.5 сая ам.доллар
  7. “Bob Marley: One Love,” 2.3 сая ам.доллар
  8. “One Life,” 1.7 сая ам.доллар
  9. “The American Society of Magical Negroes,” 1.3 сая ам.доллар
  10. “Ordinary Angels,” 1 сая ам.доллар


Эх сурвалж: AP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47