Пи тооны 105 их наяд орныг тооцоолж дээд амжилт тогтоожээ
3 сарын 19. 15:060

Өгөгдөл хадгалах чиглэлээр мэргэшсэн Америкийн “Солидайм” компанийн мэргэжилтнүүд Пи тооны бутархай хэсгийг 105 их наяд орон хүртэл бодож, өмнөх дээд амжилтыг эвджээ. Өмнөх рекордыг 2022 онд 100 их наяд бутархай орноор тогтоож байв.

Пи тооны бутархайг тооцоолохын тулд хэдэн зуун мянган ухаалаг гар утасны хүчин чадалтай тэнцэх тооцоолох хүчин чадал, түүнчлэн нийтдээ 1 петабайт орчим өгөгдөл багтах SSD төрлийн 36 дискийг ашигласан байна. Хэрэв тэдгээр оронг тасралтгүй цаасан дээр үргэлжлүүлэн бичвэл 3.7 тэрбум гаруй километр үргэлжлэх гэнэ. Энэхүү гайхалтай тооцооллыг хийхэд 75 хоног зарцуулсан бөгөөд өгөгдлийг хадгалах, боловсруулах манай компанийн чадварыг харууллаа гэж “Солидайм”-ын мэдэгдэлд дурдсан байна.

Пи тооны аравтын бутархайг тооцоолох нь техникийн ололт төдийгүй шинэ технологи, мэдээллийг хадгалах боломжийг нэмэгдүүлж буй хэрэг юм. Энэ нь Орчлон ертөнцийн нууцыг тайлах гэсэн хүн төрөлхтөний хүсэл эрмэлзлийг илтгэж байна.


Эх сурвалж: New Science /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35