Европын хиймэл дагуул агаар мандалд орж шатжээ
2 сарын 22. 11:530

Тэртээ 1995 онд дэлхийг ажиглахаар хөөргөсөн Европын “ERS-2” хиймэл дагуул лхагва гарагт дэлхийн агаар мандалд орж шатсан гэж Европын Сансар судлалын агентлаг /ESA/ мэдээллээ. Хиймэл дагуулын ашиглалтын хугацааг анх гурван жилээр тооцоолсон байсан хэдий ч өдгөөгөөс 13 жилийн өмнө буюу 2011 онд даалгавраа дуусгажээ.

“ERS-2”-ын үлдэгдэл орон нутгийн цагаар 18:17 цагийн орчимд Номхон далайн хойд хэсэгт унасан гэж ESA мэдээлсэн байна. Хиймэл дагуулыг ашиглалтаас гаргахаар шийдвэрлэснээс хойш аажмаар доошилсоор байжээ. Улмаар лхагва гарагт дэлхийн гадаргуугаас 80 км өндөрт хүрсэн бөгөөд энэ үед агаар мандлын таталцал маш хүчтэй байсан тул олон хэсэгт хуваагдаж эхэлсэн гэж сансрын агентлаг цахим хуудсандаа мэдээлсэн байна.

Дэлхийн тойрог замд ажиллаж буй идэвхтэй хиймэл дагуулууд болон Олон улсын сансрын станцад аюул учруулж болзошгүй сансрын хог хаягдлыг бий болгохгүйн тулд 2.5 орчим тонн жинтэй хиймэл дагуулыг зориудаар, аажмаар буулгасан байна. ESA-ийн мэдээлснээр, түүний ихэнх хэсэг нь дэлхийн агаар мандалд нэвтрэх үедээ шатаж, үлдсэн хэсгүүд нь далайн ёроолд унажээ.

“ERS-2” хиймэл дагуул нь түлшээ шавхсаны дараах байдлаар 2294 кг жинтэй бөгөөд энэ нь дэлхийн агаар мандалд долоо хоног бүр нэвтэрдэг сансрын бусад хог хаягдалтай ижил хэмжээтэй байна. Хиймэл дагуул дэлхийн агаар мандалд шатсаны дараа дэлхийд унах үлдэгдэл нь хүмүүст хор хөнөөл учруулах магадлал бараг байхгүй гэж ESA-ийн мэргэжилтнүүд өмнө нь мэдэгдсэн юм.

“ERS-2”-ыг дэлхийг алсаас тандан судлах Европын хиймэл дагуул болох “ERS-1”-ийг хөөргөснөөс дөрвөн жилийн дараа 1995 онд тойрог замд оруулсан бөгөөд энэ үед дэлхийг ажиглах зориулалт бүхий Европын хамгийн боловсронгуй хиймэл дагуул байлаа гэж ESA-аас мэдээлжээ. Уг хиймэл дагуулаар 16 жилийн турш дэлхийг тандан судлах явцад уур амьсгалын өөрчлөлтийн талаар гүнзгий ойлголтыг өгсөн мэдээллүүдийг цуглуулсан байна. Мөн алслагдсан бүс нутгуудад нүүрлэж буй байгалийн гамшиг, тэр дундаа үер, газар хөдлөлтийг ажиглаж байжээ.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39