Дэлхийн хотууд ДЭМБ-ын агаарын чанарын стандартыг хангахгүй байна
3 сарын 20. 16:330

Дэлхийн 134 улс орон, бүс нутаг, нутаг дэвсгэрийн 7812 хотын 70 гаруй хувийнх нь агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) стандартыг хангахгүй байгааг агаарын чанарыг хэмжих технологийн чиглэлээр мэргэшсэн Швейцарын IQAir компанийн хамгийн сүүлд явуулсан судалгаа харуулжээ.

Судалгаагаар өнгөрсөн онд дэлхийн ердөө 10 улс, харин хотуудын дөнгөж 9 хувь нь л нарийн ширхэгт PM2.5 тоосонцрын агууламжаар ДЭМБ-аас зөвшөөрсөн стандартыг хангасан байна. Хамгийн их агаарын бохирдолтой таван орны тоонд Бангладеш, Пакистан, Энэтхэг, Тажикистан, Буркина-Фасо улс орсон бол Францын Полинез, Маврики, Исландад хамгийн бага агаарын бохирдол бүртгэгдсэн байна.

Хамгийн их бохирдолтой нийслэлүүдийн жагсаалтыг Шинэ Дели (Энэтхэг), Дакка (Бангладеш), Уагадугу (Буркина Фасо), Душанбе (Тажикистан), Багдад (Ирак) хотууд тэргүүлсэн бол Веллингтон (Шинэ Зеланд), Рейкьявик (Исланд), Хамилтон (Бермуд) хотуудын агаар дахь PM2.5-ийн агууламж хамгийн бага байжээ.

Бангладешийн тоосгоны үйлдвэрүүдээс авхуулаад Латин Америкийн уул уурхайн салбар агаарын бохирдлын эх үүсвэр болж байгаа хэдий ч гол эх үүсвэр нь нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг олборлодог түлш болсон хэвээр байна. PM2.5 бол амьсгалын замаар хүний биед нэвтэрч хорт хавдар, гуурсан хоолойн багтраа, зүрх судасны өвчнийг үүсгэдэг нарийн ширхэгт тоосонцор юм.

ДЭМБ-ын мэдээллээр, гадаад орчны агаарын бохирдол, тэр дундаа PM2.5 тоосонцрын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас дэлхий даяар жил бүр 4 сая гаруй хүн нас барж байна.


Эх сурвалж: UNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35