Энэтхэгт зохион байгуулагдсан Нарны мөргөлд хамгийн олон йогч оролцжээ
1 сарын 2. 11:010

Энэтхэгийн баруун нутгийн Гужарат мужид 2024 оны анхны Нарыг угтах "Сурья-намаскар" (Нарны мөргөл) дасгалыг маш олон йогч нэгэн зэрэг гүйцэтгэснээр дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

Гиннессийн дээд амжилтын номын төлөөлөгчид тус мужийн 108 газарт, түүний дотор хэд хэдэн түүхэн цогцолбор газарт энэхүү дасгалыг хийхэд 4 мянган хүн оролцсон болохыг баталгаажуулсан байна.

Энэтхэг дэх Гиннесийн амжилтын номны төлөөлөгч Свапнил Дангарикарын хэлснээр, энэ бол шинэ төрлийн дээд амжилт ажээ. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ "өмнө нь хэн ч ийм дээд амжилт тогтоох гэж оролдож байгаагүй" гээд “Сурья-намаскар”-аар хичээллэж буй хүмүүсийн тоогоор тогтоосон амжилт одоо албан ёсоор бүртгэгдлээ гэж онцолжээ.

Мужийн эрх баригчдын үзэж байгаагаар, Нарыг угтсан йогчид хамаагүй олон байсан ч дээд амжилтын номын төлөөлөгчид тухайн газар бүрд байгаагүй ажээ.

"Сурья-намаскар" бол 12 алхамт йогийн дасгал юм. Зарим нь нарны бурхныг угтах шашны зан үйл болгон уг дасгалыг хийдэг. Гэхдээ ихэнх хүн энэ дасгалыг өглөөний дасгал, эрүүл мэндийг сахих, уян хатан байдлыг хөгжүүлэх дасгал гэж үздэг ажээ.

Гужарат мужийнхны амжилтыг тус мужаас гаралтай Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди талархан хүлээн авчээ. "Гужарат 2024 оныг гайхалтай амжилтаар угтлаа. Сурья-намаскарыг 108 газар нэгэн зэрэг хийсэн хүмүүсийн тоогоор Гиннесийн дээд амжилтыг тогтоолоо. Бидний мэдэж байгаачлан 108 гэдэг тоо манай соёлд онцгой ач холбогдолтой. Энэ бол йог болон бидний соёлын өвтэй холбоотой итгэл үнэмшлийн маань нотолгоо юм" гэж өөрийн X буюу хуучнаар Twitter сүлжээнд бичжээ. Тэрбээр мөн “Сурья-намаскар”-ын өглөөний дасгалыг хүн бүр өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгохыг уриалав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хорт могой хүнд хазуулж үхжээ
02024-7-8 15:29
Байден өөрийгөө дэлхийн удирдагч гэж хэлжээ
02024-7-8 15:10
ДЭЛХИЙН БРЭНД SUBWAY МОНГОЛД НЭЭГДЛЭЭ….
02024-7-8 14:49
Ким Ё Жон: Сөүл аминаасаа уйдсан бол манай зэвсэгт хүчин арга хэмжээ авахад бэлэн
02024-7-8 13:51
Америкийн хамгийн том хямдрал Amazon Prime Day тун удахгүй Монголд
02024-7-8 10:40
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
12024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
12024-7-4 15:18