Өмнөд Солонгост гэрлэлтээ бүртгүүлэгсдийн тоо өсжээ
3 сарын 21. 12:470

Өмнөд Солонгост бүртгэгдсэн гэрлэлтийн тоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа өссөн боловч гурван жил дараалан 200 мянгаас доошилж буурчээ.

Өнгөрсөн онд тус улсад 194 мянга орчим хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс нэг хувиар өссөн тухай Солонгосын Статистикийн газар мэдээллээ. Ингэснээр тус улсад гэрлэлтийн тоо 2011 оноос хойш анх удаагаа өмнөх жилийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байна.

2022 онд улсын хэмжээнд 192 мянган хос гэрлэлтээ батлуулсан нь түүхэн доод үзүүлэлт болж байв. Гэрлэлтийн тоо 1996 онд 435 мянга байсан бол 1997 онд 400 мянгаас, 2021 онд 200 мянгаас доошилж, сүүлийн хэдэн арван жилийн турш аажмаар буурсаар байгаа юм.

“COVID-19” цар тахлын эхэн үед гэрлэлтээ бүртгүүлэхээ хойшлуулаад байсан олон хос 2022 оны хоёрдугаар хагасаас 2023 оны эхний хагасын хооронд хуримласан гэж Статистикийн газрын ажилтан ярьж байна. Түүнчлэн гадаадын иргэдтэй гэрлэсэн өмнөд солонгосчуудын тоо 2022 онд өмнөх оныхоос 18.3 хувиар өсөж, 20 мянгад хүрчээ. Энэ нь өнгөрсөн онд шинээр бүртгүүлсэн 10 гэрлэлт тутмын 1 нь гадаадын иргэнтэй бүртгүүлсэн гэр бүл гэсэн үг юм.

Анх удаа гэрлэж буй эрчүүдийн дундаж нас 2023 онд 34 болж, өмнөх оныхоос 0.3 жилээр нэмэгдсэн бол сүйт бүсгүйнх мөн 0.2 жилээр нэмэгдэн 31.5 болж "шинэ дээд үзүүлэлтэд" хүрчээ. Харин гэр бүлээ цуцлуулсан хосуудын тоо өмнөх оныхоос 0.9 хувиар буурч, 92 мянга болсноор дөрөв дэх жилдээ дараалан буурсан байна.

Өмнөд Солонгост төрөлт ихээхэн буураад байгаа үед дээрх мэдээллийг танилцуулжээ. Тус улсад төрөлтийн түвшин буюу нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн дундаж тоо 2023 оны дөрөвдүгээр улиралд 0.65 болж улирлын доод түвшинд хүрч буурсан юм. Улмаар 2023 онд шинээр төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.7 хувиар буурч, 229 970 болсон нь түүхэнд үзэгдээгүй доогуур үзүүлэлт боллоо.

Тус улсад төрөлт сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч, 2017 онд анх удаа 400 мянгаас, 2020 онд 300 мянгаас, 2022 онд 250 мянгаас тус тус доошилж буурсан байна. Өмнөд Солонгост гэр бүлээс гадуурх төрөлт маш ховор байдаг тул гэрлэлтийн тоо буурч байгаа нь төрөлтөд нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. 2022 онд төрсөн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь эцэг эх нь гэрлэснээс хойш таван жилийн дотор төржээ.


Эх сурвалж: OANA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас