Дэлхий даяар гурван хоног тутамд нэг дата төв нээгдэж байгаа нь эрчим хүчний салбарт аюул учруулж байна
3 сарын 25. 22:170

АНУ-ын өдөр тутмын Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр хиймэл оюун ухааны технологийн хөгжил өдрөөр бус цагаар тэлж, дата төвүүдийн эрэлт нэмэгдэж байгаа энэ үед технологийн томоохон компаниуд дата төвүүдийг ажиллуулахад шаардлагатай эрчим хүчний хангамжийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа талаар онцолжээ.

Техас мужийн Хьюстон хотноо Standard & Poor's (S&P) байгууллагаас санаачлан саяхан зохион байгуулсан “CERAWeek” эрчим хүчний бага хурлын гол сэдэв нь “Хиймэл оюун ухааны хөгжил ба түүнээс үүдэлтэй эрчим хүчний эрэлт хэрэгцээ” байв.

Дата төвүүд үйл ажиллагаа явуулахад их хэмжээний эрчим хүч шаардагдаж байгаа нь эрчим хүчний сүлжээнд ачаалал өгч, байгальд ээлтэй эрчим хүч рүү шилжих үйл явцыг удаашруулна гэдэгтэй ихэнх хүмүүс санал нийлж буй талаар тус мэдээнд өгүүлсэн байна.

Amazon Web Services (AWS) компанийн дэд ерөнхийлөгч Билл Барт хэлэхдээ, дэлхий дахинд гурван хоног тутамд шинэ дата төв нээлтээ хийж байгааг дурджээ.

Нэмж дурдахад Мicrosoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс дата төвийн ашигт ажиллагааг тодорхойлох гол хүчин зүйл бол эрчим хүч болохыг онцлохын зэрэгцээ хиймэл оюун ухааны технологид итгэхэд ч бэрх их хэмжээний эрчим хүч шаардагддаг болохыг тайлбарлаж байсан билээ.

Түүнчлэн дата төвүүдийг олноор барихын хажуугаар АНУ-д хэрэгжиж эхлээд буй “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд үйлдвэрүүдийн барилгын ажил эрчимжсэнээр тээвэр, дулаан, хүнд үйлдвэрлэлийн салбар дахь цахилгаан эрчим хүчний хувиргалт хийх шаардлага хэрэгцээ өсөж буй зэрэг нь цахилгаан эрчим хүчний хэрэгцээг нэмэгдүүлж буй олон давхардсан хүчин зүйлүүдийн нэг болжээ.

Америкийн эрчим хүчний Southern Company компанийн зүгээс мэдэгдэж буйгаар дата төвүүдийн барилгын ажлаас гадна томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагааны улмаас өнгөрсөн онд Жоржиа мужийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ таамаглалаас хамаагүй давсан гэжээ. 2030 оны өвөл гэхэд эрэлт хэрэгцээ 6600 МВт (мегаватт)-аар нэмэгдэх төлөвтэй байгаа нь өмнө нь таамаглаж байснаас 17 дахин их байгаа юм.

Дэлхийн хэмжээнд байгаа 8000 дата төвийн гуравны нэг орчим нь АНУ-ын нутаг дэвсгэрт байрлаж байгаа тул тус улс эрчим хүчний салбартаа ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Гэвч дата төвүүдийн барилгын ажил эрчимжиж буй үзэгдэл нь дэлхий нийтийн үзэгдэл болоод буй билээ. Олон улсын эрчим хүчний агентлаг 2026 он гэхэд дата төв, хиймэл оюун ухаан, виртуал валютын салбарт шаардагдах дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Цахилгаан станц барихад дата төв барихаас хэд дахин их хугацаа шаардагдаж буй одоогийн нөхцөлд АНУ-д эрчим хүчний хангамжийн хомсдол хэдийн бий болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс одоо баригдаж буй дата төвүүдийн барилгын ажил 2-6 жилээр хойшлох магадлалтай байгааг арилжааны үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч CBRE групп мэдээлсэн байна.

Үүний шалтгаан нь АНУ-ын засаг захиргаа болон томоохон технологийн компаниуд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчинд ээлтэй эрчим хүчийг илүүд үзэж байгаатай холбоотой юм.

Жо Байдены засаг захиргаа 2035 он гэхэд эрчим хүчний салбараас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг арилгах зорилт тавьсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн олон улсын уур амьсгалын бодлогын ахлах зөвлөх Жон Подеста хэлэхдээ, хиймэл оюун ухааны технологийн эрчимтэй хөгжил нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг үлэмж нэмэгдүүлснээр зорилтоо биелүүлэхэд бага зэрэг хүндрэл учирч мэдэх ч тийм ч боломжгүй зүйл биш хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Харин АНУ-ын Эрчим хүчний сайд асан Эрнест Мониз нар, салхины эрчим хүч зэрэг байгальд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх байгууламж барихад хүндрэлтэй байгаа нөхцөл байдлаас шалтгаалж эрчим хүчний компаниуд байгалийн хий, нүүрс, цөмийн эрчим хүчнээс хараат байдлаа нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрнэ хэмээн таамагласан удаатай.

Байгалийн хийн EQT компанийн гүйцэтгэх захирал Тоби Райс дата төв барьж буй технологийн компаниудаас байгалийн хий худалдаж авах тухай хүсэлт ирж байгааг сонирхуулсан байна. Байгальд ээлтэй эрчим хүч нь цаг уурын нөлөөлөлд өртөмтгий бол цөмийн эрчим хүчний байгууламж барихад зардал өндөр гардаг зэрэг сул талуудын улмаас компаниуд байгалийн хийг ихээр сонирхож байгаа аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35