Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
3 сарын 29. 11:452

"Крокус сити холл”-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн алба мэдээлэв.

"Баривчлагдсан террористуудыг байцааж, тэднээс хураан авсан техник төхөөрөмжүүдийг шалгаж, санхүүгийн гүйлгээний талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр тэд Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой гэдгийг нотлох баримтуудыг бүрдүүлсэн" гэж мэдэгдэлд дурджээ.

Террористуудын үйлдэл урьдаас төлөвлөгдсөн, мөн гэмт хэргийг зохион байгуулагчид нарийн төлөвлөж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн болохыг мөрдөн шалгалтын эхний дүгнэлт бүрэн баталж байна гэж Мөрдөн байцаах хороо мэдэгджээ. Халдлага үйлдсэн этгээдүүд Украинаас их хэмжээний мөнгө, криптовалют хүлээн авч, гэмт хэрэгт бэлтгэхдээ ашигласан нь мөрдөн байцаалтын явцад батлагдсан байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, өнгөрсөн долоо хоногийн баасан гаргийн орой болсон халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 143-т хүрсэн байна.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
2
4
0
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
66.181.180.97
   /
3 сарын 31. 10:27

Ард нь зөнөг байден барууны гөлөгнүүд байнашт энэ алиалагч бацаан ямар их тэнэг хохол вэ?дэлхийн 2 р дайны үед укрианы урвагчид фашизмд биеэ үнэлж эрчүүд нь гошногоо эмчүүд нь ал гошногоо зэрэг хэрэглүүлж байсныг түүх мартаагүй за за их тэслээ одоо газрын хөрснөөс арчийдаа бысдагуудыг

202.126.90.18
   /
3 сарын 30. 21:17

Хохолууд террор л хийж чадна даа

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35