Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
3 сарын 29. 11:550

Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод явуулах гэж буй ХАМАС бүлэглэлийн эсрэг хуурай замын цэргийн ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхээр цэргийн стратегийн мэргэжилтнүүдээ Вашингтон руу илгээхийг Израилын тал зөвшөөрчээ.

Израил, ХАМАС-ын дайны галыг нэн даруй зогсоохыг шаардсан НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн тогтоолд хориг тавихаас АНУ татгалзсаныг эсэргүүцэн Израилын тал цэргийн мэргэжилтнүүдээ илгээх шийдвэрээ даваа гарагт цуцлаад байсан юм.

Зургаан сар шахам үргэлжилж буй дайны явцад Израилын үнэнч холбоотон байсаар ирсэн АНУ өмнө нь ижил төстэй тогтоолд хориг тавьсаар ирсэн боловч энэ долоо хоногт НҮБ-д болсон санал хураалтын үеэр түдгэлзсэн санал өгчээ. Энэ нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн дургүйцлийг төрүүлсэн бөгөөд хоёр улсын хооронд Газын зурваст явуулж буй дайны асуудлаарх санал зөрөлдөөн нэмэгдэж байгааг харууллаа.

Хэдийгээр Израилын цэргийн стратегичдын айлчлал цуцлагдсан боловч тус улсын Батлан хамгаалахын сайд Йоав Галант АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нартай хэлэлцээ хийхээр Вашингтонд хүрэлцэн иржээ.

Рафахт цэргийн ажиллагаа явуулах нь Газын зурвасыг ХАМАС хянаж буй явдлыг бүрэн зогсооход зайлшгүй шаардлагатай гэж Нетаньяху мэдэгдсэн юм. Харин АНУ-ын эрх баригчид Рафах руу дайрахын эсрэг байгаа гэдгээ Израилын талд мэдэгджээ. Дайны хөлөөс дайжсан Палестины нэг сая гаруй энгийн иргэд тус хотод толгой хоргодож байгаа юм.

Израилын албаны хүмүүстэй дахин хэлэлцээ хийх нь "сайн хэрэг", уулзалтын товыг хэлэлцэж байна гэж Цагаан ордон мэдэгдлээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35