Мягмар гарагт Ройтерс агентлагаас мэдээлснээр БНАСАУ хэдэн арван улс дахь элчин сайдын яамаа хаажээ. Улмаар хэвлэлийнхний мэдээлж байгаагаар Пхеньяны эл шийдвэр тэдний олон улсад үйл ажиллагаа явуулдаг нийт элчин сайдын яамнуудын дөрөвний нэг орчим хувийг хамарсан гэнэ.
Тийнхүү Ройтерс агентлагаас мэдээлснээр БНАСАУ Испани, Хонконг, Африк тив дэх хэд хэдэн улс дахь элчин сайдын яамныхаа үүд хаалгыг барьсан гэсэн юм.
Эл шийдвэрийг мягмар гарагт Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас тайлбарласнаар, олон улс Хойд Солонгосын эсрэг хориг тавьснаас үүдэн тэд хилийн чанадад мөнгө олоход бэрхшээлтэй тулж байгаагийн дохио нь энэ гэжээ.
Мөн түүнчлэн шинжээчдийн таамаглаж байгаагаар Пхеньяны зүгээс ойрын хугацаанд дахин хэдэн арван элчин сайдын яамаа хаахаар шийдвэрлэж магадгүй юм.
Эх сурвалж: The Reuters