ZANGIAMN-ИЙН ОНЦЛОХ "НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ" КОМПАНИ ТАВАН БОГД ГРУПП
5 сарын 28. 11:361

ТАВАН БОГД ГРУПП-ээс санаачлан зохион байгуулсан "STUDENT-LED" Улсын хэмжээний 8 их, дээд сургуулийн сургуулийн 44 багийн оюутнууд Монгол улсад тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн мэдлэг оюунаа дайчлан оролцож шилдгүүдээ тодруулжээ.

 

 

 

Мөн Таван Богд Группийн хөрөнгө оруулалттай “ГОВЬ” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд малчдыг бүлгэмээр дасан зохицуулах, бэлчээрийн тогтвортой менежментийг бий болгох туршилтын төсөл"-ийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн байна.

Уг төсөл нь 2029 он хүртэл үргэлжлэх бөгөөд үндсэн дөрвөн зорилгын дор хэрэгжих юм. Үүнд:

  • Малчдын амьжиргааны түвшин дээшлүүлэх,
  • Эрэгтэй эмэгтэй малчдыг тэгш боломжоор хангах,
  • Балчээрийн тогтвортой менежментийг бий болгох,
  • Уур амьсгалын өөрчлөлтөд бүлгэмээр дасан зохицуулах зэрэг ажлууд багтана.

Энэхүү тесөл амжилттай хэрэгжсэнээр төслийн явцад бий болгосон сайн туршлага, үр дүн, арга барилыг төрийн холбогдох байгууллагуудтай хуваалцах юм. Ингэснээр тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход нэг шатаар ойртоно хэмээн төслийн багийнхан онцолж байна. Энэхүү төсөл нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилгын "5. Жендерийн эрх тэгш байдлыг хангах", "13, Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах", "15. Хуурай газрын эко системийг хамгаалах" гэсэн зорилгуудад нийцэж байгаа юм.

Мен Таванбогд групп-ын хөрөнгө оруулалттай УЛААНБААТАР ГУРИЛ КОМПАНИ 90 САЯ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ-ийг малчдад үзүүлжээ.

2023 оны 11 сараас эхлэн, Монгол орон даяар их хэмжээний хур тунадас орж, нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсонтой холбоотой малчин ард иргэд мал бэлчээх боломжгүйд хүрсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2 сарын 14-өөс эхлэн гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор "Малчдадаа тусалъя” аян өрнүүлэх уриалга гаргасан. Энэхүү уриалгад "Улаанбаатар Гурил" компани нэгдэж, Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран Төв, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймгийн 34 сумдад хөнгөлөлтэй үнээр баяжуулсан 1000 тонн тэжээлийн хиагийг олгоод байна.

Манай улс байгалийн бэлчээрээс 95 хувийн хамааралтай. Байгалийн бэлчээр нь өвлийн улиралд ургацын хувьд гурав дахин, тэжээллэг чанарын хувьд мөн гурав дахин буурдаг байна. Үүнээс шалтгаалаад хүйтэн талаасаа ч, тэжээлийн олдоц талаасаа ч малын тэжээл хомсдож, ман эрэлт нийлүүлэлтээсээ шалтгаалан үнэ өсдөг нь малчдын хувьд ихээхэн дарамт учруулж байгааг, харгалзан бодит хөнгөлөлт урамшуулал олгохыг зорьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Zangia.mn
203.91.112.122
   /
5 сарын 28. 13:26

Мундаг компани даа. Баяр хүргэе.

Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас