БНСУ-ын ардчилсан намын дарга монгол морин цэргийн хурдаар ажиллана гэв
5 сарын 31. 14:332

БНСУ-ын ардчилсан намын дарга И Жэ Мён өчигдөр Үндэний ассамблейн 22-р чуулганы анхны нэгдсэн хуралдаан дээр “Би ард иргэдийнхээ төлөө төрийн үйл хэрэгт, тэр дундаа Үндэсний ассамблейн хууль тогтоох албан үүргээ идэвхтэй биелүүлнэ” хэмээн амлалаа.

Тэрээр “Үндэсний 22-р чуулган өнөөдөр эхэлж байна. Үндэсний хэмжээнд хямралтай буй өнөө цагт энэ чуулган иргэдэд ямар чухал ач холбогдолтойг би маш сайн ойлгож байна. Иймд би ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ умарталгүй хичээн ажиллана. Өмнөх чуулганы үеэр ард түмний ихэд дэмжсэн ч засгийн газар батлахаас татгалзсан хуулийн төслүүдийг бид аль болох түргэн дахин боловсруулна. Иргэдийнхээ амьжиргааг аль болох хурдан сайжруулах талаас ажиллана” хэмээн ярьжээ.

Мөн “Энэ удаагийн чуулган өмнөхөөс тэс өөр болно. Би ард түмнийхээ сайн сайхны төлөө ямар ч шийдвэр гаргаж, яаж ч тэмцэж чадна. Боломж нээгдмэгц би монгол морин цэргийнх шиг хурд, авхаалж самбаа дайчлан ажиллана. Хууль тогтоомжийн шинэчлэлийн төлөө дайчны хурдаар ажиллана” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

“Монгол морин цэрэг шиг” гэдэг зүйрлэлийг Ардчилсан намын хууль тогтоогч Чун Дун Ён өмнө нь Үри намын даргаар ажиллаж байхдаа байнга хэлдэг байсан билээ. Харин И Жэ Мён 2007 онд Чун Дун Ён Ерөнхийлөгчид нэр дэвшиж байх үед түүнийг дэмжигчдийн кафед гүйцэтгэх захирал хийж явсан юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.181.220
   /
6 сарын 12. 22:57

Улам амжилт хүсьё

Бусад орон яахав
66.181.181.220
   /
6 сарын 3. 17:50

Америктайгаа сайн сүжирхээ боддоо Со нууд минь

Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас