ҮНДЭСНИЙ МЭДЛЭГ ТҮГЭЭХ СУВАГ ЗАНГИА АКАДЕМИ МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
6 сарын 7. 12:080

Үндэсний мэдлэг түгээх суваг ЗАНГИА АКАДЕМИ нь хөдөлмөрийн зах зээлийг төгөлдөржүүлэх, хөдөлмөрчдөд ажлын байрны ур чадварыг төлөвшүүлэх, сургах, хөгжүүлэх чиглэлд хөрөнгө оруулах үүднээс 200 гаруй мэргэжлийн ур чадвар болоод хувь хүний хөгжлийн сургалтыг боловсруулан үнэ төлбөргүйгээр олон нийтэд хүргэж байгаа билээ.

ЗАНГИА.МН-ийн дэд захирал Г.Төртогтох үндэсний хэмжээнд цахим технологиор дамжуулан боловсрол олгох, мэдлэг, ур чадвартай боловсон хүчин бий болгох, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж болох хамтын ажиллагааны талаар МҮЭХ-ны Ерөнхий удирдлагын газрын дарга С.Золбаяр, Сургалт судалгааны газрын дарга Н.Мөнхтуул нартай уулзаж санал солилцлоо.
МҮЭ-ийн холбоо нь хөдөлмөр эрхэлж буй 200 гаруй мянган гишүүн, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоо аймаг, нийслэлийн 22 холбоотой бөгөөд хөдөлмөр нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбогдсон хууль тогтоомжуудыг эдийн засаг, нийгмийн шинэ харилцаанд нийцүүлэн боловсронгуй болгоход оролцох, нийгмийн түншүүдтэй хамтран зорилтот хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

Энэ хүрээндээ ЗАНГИА АКАДЕМИТАЙ сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх замаар МҮЭ-ийн нийт гишүүдийг Зангиа Академийн сургалтуудад хамруулах, ур чадвар олгох, хөгжүүлэх үр дүнтэй хамтын ажиллагааг эхлүүлэхээр талууд санал нэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас