iPhone улам бүр “андройджиж” байна
2024, 6 сарын 11. 11:270

Гар утас, цахим технологийн тэргүүлэгч компани Apple энэ даваа гарагт дэлхийн хөгжүүлэгчдийн хурал дээр iPhone, iPad, Mac төхөөрөмжүүддээ шинэ хиймэл оюун ухаан буюу Apple Intelligence нэвтрүүлж байгаагаа зарласан билээ. Мөн тус компанийн iOS 18 үйлдлийн системийн шинэчлэлийн хүрээнд iPhone гар утас хэрэглэгчид утасныхаа дэлгэц, цэс зэргийг өөрийн хүслээр янзалж, цэгцэлж болдог болох юм гэнэ.

Тухайлбал хэрэглэгчид дэлгэц дээрх хэрэглүүрүүдийнхээ байрыг дураараа өөрчлөн зохион байгуулахаас гадна дүрсийг нь дэлгэцийн зургийн уур амьсгалын дагуу өөр өөр өнгийн теньтэй болгож болдог болно гэжээ. Үүний тулд дэлгэц дээрээ удаан дарахад л болох аж. Бас хэрэглүүрүүдийн дүрс болон дэлгэцийн зураг харанхуй горим дээр өөр харагдах юм санж.

Түүнээс гадна Андройд виджетстэй ижил өөрчлөлт iPhone контрол центрт нэвтэрснээр цоожтой дэлгэц дээрх чийдэнгийн оронд өөр хэрэглүүр байрлуулж болохоор болно гэнэ.

Энэ мэт өөрчлөлтүүдийн тухай дуулсан хэрэглэгчид цахим орчинд олон янзын шүүмж, сэтгэгдэл бичиж эхэлсэн байна.

Тухайлбал, нэг хэрэглэгч “Андройдтой ямар адилхан болж байна вэ. Таалагдаж, бас дургүй хүрч байна. Баярлалаа Apple” гэж, өөр нэгэн хэрэглэгч “iPhone дэлгэцээ цэгцэлж болдог болсныг сонсоод андройд хэрэглэгчид элэг нь хөших байх аа” гэсэн бол зарим хүн “Энэ хөгжүүлэлт нь андройд хэрэглэгчдийг урвуулах зальтай, зөв арга болж мэдэх юм” гэсэн байр суурь илэрхийлжээ.

Өнөөг хүртэл андройд хэрэглэгчид тус үйлдлийн системийг iPhone-оос илүү шинэлэг, хэрэгцээндээ тохируулан хялбарчлан ашиглахад амар байдаг хэмээн тайлбарласаар ирсэн билээ. Үүнийг нь ч iPhone хэрэглэгч зарим хүмүүс тус утасны 15 дахь загвар гарсны дараа эрхгүй хүлээн зөвшөөрч байсан юм.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35