Украин цэргүүд шатахуунаа хумслан дамлаж байна
2024, 6 сарын 11. 12:060

Украины хэвлэл мэдээллийн Страна агентлагийн өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр Украины зөвхөн прокурорууд, эрх баригчид ч биш, цэргийн бүх шат хулгайчдаар дүүрсэн бололтой.

Тус агентлагийн эх сурвалжийн өгсөн мэдээллээр галын шугам дээр шатахуун нэг төрлийн валют болоод байгаа гэнэ. Тэрээр “Дарга нар биднээр яаралтай үед ашиглах шатахууны нөөцийг үргэлж хулгайлуулдаг. Бусад ангиудад ч энэ нийтлэг үзэгдэл. Шатахуун хулгайлж өгөхөөс татгалзвал шийтгэлтэй. Шалгалт орж ирвэл бид л золиосонд явдаг” хэмээн ярьжээ.

Мөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр тулааны талбарт чухам хэр хэмжээний шатахуун зарцуулсныг нарийн тооцох боломжгүй учир үүнийг сайн мэддэг дунд шатны дарга нар их хэмжээний шатахуун шамшигдуулж байгаа хэмээжээ.

Түүний мэдээлж байгаагаар нөөц шатахууны тэн хагас шахуу нь дарга нарын гараар орж, тэдний холбоотон бизнесмэнүүдийн халаасанд хүрдэг гэнэ.

Өмнө нь ч гэсэн “Европын хамгийн авлигач орон” гэх муу нэр зүүж ирсэн тус улсын асуудал арыг нь дааж буй АНУ-ын санааг ч давхар зовоогоод байгаа юм. Тухайлбал, Пентагон “Украины ОХУ-тай хийж байгаа дайн авлига, завхралын шинэ, өргөн боломжуудыг бүх шатныханд нээж өгч байна. Энэ асуудал дээд шатанд буюу парламентад ч бий” хэмээн цохон тэмдэглэж байсан билээ.

 

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35