Заанууд нэгэндээ нэр өгдөг байж магадгүй
6 сарын 11. 12:540

Сүүлийн үеийн судалгаануудын үр дүнд эрдэмтэд Африкийн заанууд хүн төрөлхтөн хүүхэддээ нэр өгдөгтэй ижил нэг нэгнээ онцгой өөр өөр авиагаар дууддаг байж магадгүй хэмээн таамаглах болжээ.

Өдгөө эрдэмтдийн баталсанчлан далайн гахайнууд нэгнээ өөрийнх нь сонгосон онцгой авиаг дуурайн дуугарах аргаар дууддаг, тоть мөн ижил аргаар нэгийгээ ялган таньдаг бол заанууд үүнээс ч илүү ухаалаг аргаар харилцдаг байж мэдэхээр байна.

Тухайлбал, заан ердөө нэгнийхээ гаргадаг онцгой авиаг дуурайн дуудах биш, зөвхөн тухайн заанд зориулан онцгой авиа өгч, түүнийгээ санадаг бололтой.

Зааны нэгнээ дуудах хамгийн нийтлэг авиа бол хүний чихэнд үл дуулддаг хүржигнээн аж. Гэхдээ хүржигнээн нь дотроо гурван төрөл бий. Холбоо хүржигнээнээр тэд нүдэнд үл үзэгдэх, хол байгаагаа, мэндийн хүржигнээнээр хошуу хүрэхүйц ойр байгаагаа, халамж хүржигнээнээр өсвөр насны, эсвэл насанд хүрсэн эм заан асарч байгаа тугалаа дууддаг гэнэ.

Судлаачид нийт 469 эм заан, тугалын 1986-2022 оны турш нэгнээ дуудсан авиануудыг шинжилж үзжээ. Тэгэхдээ мөн чихнийхээ хэлбэрээр нэгнээсээ ялгаран танигдах тэр заануудыг үргэлж ажиглаж байсан гэнэ.

Ийнхүү нийт авиануудын 27.5 хувийг судлаад үзэхэд, хэнийг дуудаж байна гэдгээс хамаараад заануудын хүржигнээн өөр өөр байгааг эрдэмтэд тогтоосон байна.

Тухайлбал, далайн гахай, тотиос ялгаатай нь зааны хувьд дуудагчийн авиа сонсогчийн авиаг дуурайгаагүй, эрс өөр байх агаад төхөөрөмжөөр өөр өөр зааныг дуудахад гаргасан хүржигнээнүүдийг дараалан тоглуулахад заан бүр өөр өөрийнхөө “нэрийг” таниж, бусад хүржигнээнээс илүү идэвхтэй хариу өгч байжээ.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас