Японд цагаачлалын хяналтын тухай хуулийг чангатгажээ
6 сарын 11. 16:400

Японы эрх баригчид цагаачлалын хяналтын тухай хуулийг чангатгаж, дүрвэгчийн статус авах хүсэлтийн тоонд хязгаар тогтоон, түүнээс хэтэрсэн хүмүүсийг албадан гаргахыг зөвшөөрчээ.

Өмнө нь олон удаа дүрвэгчийн статус авах хүсэлт гаргасан гадаадын иргэдийг албадан гаргах арга хэмжээ авдаггүй байжээ. Харин одоо хүчин төгөлдөр болж буй өөрчлөлтийн дагуу гурваас илүү удаа хүсэлт гаргах боломжгүй бөгөөд үндэслэлээ тодорхой гаргаж чадаагүй тохиолдолд Японоос албадан гаргах ажээ.

Хууль тогтоомжийг ийнхүү чангатгах болсон нь сүүлийн жилүүдэд ийм хүсэлт гаргах хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм. Тэдний зарим нь Японд үлдэж, ажиллахын тулд үндэслэлээ тодорхой гаргахгүйгээр зориуд олон удаа хүсэлт өгч байна гэж Японы эрх баригчид үзэж байгаа аж.

Шинэ журамд албадан гаргах гадаадын иргэдийг эрх бүхий хүмүүсийн хянаж байгаа тохиолдолд хуучин журмын дагуу цагаачдын байрнаас гадуур амьдрахыг зөвшөөрчээ.

Үүний сацуу шинэчлэгдсэн хууль тогтоомж нь сөрөг хүчин болон нийгмийн идэвхтнүүдийн шүүмжлэлд өртөөд байгаа бөгөөд тэд эх орондоо хавчлагад өртөх эрсдэлтэй хүмүүсийг буцаахад хүргэж болзошгүй гэж үзэж байгаа аж

2023 онд Японд нийт 13 823 хүн орогнол хүссэн нь түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр тоо юм. “Ковид-19” цар тахалтай холбоотой хилийн хяналтыг аажмаар цуцалсны дараа 2022 оноос хойш энэ тоо хурдацтай өссөн байна. Өнгөрсөн онд 303 хүнд дүрвэгчийн статус олгосон нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас