Сарны станцыг БНХАУ-тай хамтран байгуулах хэлэлцээрийг Путин баталлаа
6 сарын 14. 12:110

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын сарны судалгааны станц (ОУССС) байгуулахад хамтран ажиллах тухай Орос, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зурлаа.

Тэрээр Москва, Бээжингийн 2022 онд анх байгуулсан хэлэлцээрийг баталгаажуулсан тухайгаа Оросын хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны портал дээр лхагва гарагт нийтэлсэн байна. Тухайлбал, соёрхон батлах тухай хуулийг өнгөрсөн сард ОХУ-ын парламентын доод танхим Төрийн Дум баталж, өнгөрсөн долоо хоногт дээд танхим Холбооны Зөвлөл баталжээ.

Тус хуулийн тайлбарт “Сарны станц хамтран байгуулах гэрээ ОХУ-ын ашиг сонирхолд бүрэн нийцэж байна. Учир нь эл гэрээ Орос, Хятад хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэртэйгээс гадна сансар огторгуй судлал дахь Оросын тэргүүлэх байр суурийг бататгана” гэж бичжээ.

Цаашлаад “Бээжинтэй хамтран ажилласнаар ОУССС-ын судалгааны үр ашгийг дээшлүүлж, сарыг судлах, ашиглахтай холбоотой техникийн болон санхүүгийн эрсдэлийг бууруулахаас гадна ирээдүйн сансар судлаач эрдэмтэн, бусад боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ” хэмээжээ.

ОУССС-ыг Оросын сансрын агентлаг Роскосмос болон Хятадын Үндэсний сансрын агентлаг хамтран боловсруулж байгаа ч Москва, Бээжингийн үзэж байгаагаар уг төсөл хүн тхтөн сансар огторгуйг энхийн зорилгоор судлах, ашиглахыг дэмжих зорилготой тул бусад бүх оронтой түншлэхэд бэлэн, нээлттэй гэнэ. Тиймдээ ч Өмнөд Африк, Египет, Пакистан зэрэг есөн улс аль хэдийн нэгдээд байна.

Сарны станц сарны тойрог зам байрлах хиймэл дагуул, саран дээрх баазааас бүрдэх агаад ОХУ-ын тооцоолсноор 2035 он гэхэд ашиглалтад орох юм. Төлөвлөгөөний дагуу саран дээр бааз байгуулах байршлаа 2025 онд снгож, барилгын ажлыг 2026-2035 онд гүйцэтгэх гэнэ.

 

Эх сурвалж: RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас