Тесла автомат жолоодлогын FSD системээ Хятадад турших зөвшөөрөл авснаар хувьцааны нь 5 хувиар өсжээ
2024, 6 сарын 19. 10:130

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч АНУ-ын Тесла компани автомат жолоодлогын FSD системээ БНХАУ-ын Шанхай хотод турших зөвшөөрөл авснаар тус компанийн хувьцааны үнэ 5 хувиар өсжээ.

Орон нутгийн цагаар 17-ны өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Теслагийн хувьцааны үнэ 187.44 ам.долларт хүрч хаагдсан нь сүүлийн дөрвөн долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт болов.

Bloomberg News агентлагийн мэдээлснээр Тесла компани өөрийн FSD автомат жолоодлогын системийг Шанхайн зам дээр турших зөвшөөрөл авсан нь үүнд нөлөөлсөн талаар онцолжээ.

Ингэснээр тус компани нь сүүлийн үед удаашралтай байгаа Хятадын зах зээл дэх борлуулалтаа нэмэгдүүлээд зогсохгүй Хятадад цуглуулаад буй асар их өгөгдлийн сангийн тусламжтайгаар бүрэн автомат жолоодлогын системийг хөгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн зах зээл тооцоолж байна.

Тесла Хятадын эрх баригчдын зохицуулалтын улмаас АНУ-д борлуулагддаг автомат жолоодлогын FSD системийг Хятадын хэрэглэгчдэд хүргэж чадахгүй байсан бөгөөд үүнээс арай доогуур үзүүлэлттэй Autopilot системийг тус улсын хэрэглэгчдийн хэрэглээнд нэвтрүүлээд байсан юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд
02025-1-15 20:44
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?
12025-1-2 11:52
Ирэх жилд хиймэл оюунт хөдөлмөрийн зах зээл улам хурдтай тэлнэ
02024-12-22 21:01
Хөдөлмөрийн зах зээл дээрх залуус эрс идэвхгүй, боловсролгүй, ганцаардмал болж байна
02024-12-20 13:01
Хиймэл оюуны тухай ойлголтын зөрүү залуу үеийнхний дунд их байна
02024-12-17 14:08
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
22024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
22024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
12024-11-29 22:35

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас