Хагас сая цагаач АНУ-ын иргэншил авах боломжтой болжээ
6 сарын 19. 12:231

АНУ-д хууль бусаар оршин сууж байгаа, албан ёсоор албадан гаргах гэж буй, АНУ-ын иргэдтэй гэрлэсэн хэдэн зуун мянган хүнд өршөөл үзүүлэхээ Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.

Хууль бус цагаачлал нь АНУ-ын сонгуулийн кампанит ажлын хамгийн чухал асуудлуудын нэг болоод байгаа юм. Бүгд найрамдах намын дэмжигчдийн 90 гаруй хувь нь хууль бус цагаачлалыг тус улсын үнэт зүйлс, амьдралын хэв маягт учирч буй гол аюулуудын нэг гэж үзэж байгааг олон нийтийн санаа бодлыг судалдаг “Гэллап” хүрээлэнгээс өнгөрсөн онд явуулсан судалгаа харуулжээ. Аль намыг дэмжихээ хараахан шийдээгүй байгаа оролцогчдын 54 хувь нь, Ардчилсан намыг дэмжигчдийн 29 хувь нь үүнтэй санал нэг байна.

Саяхан тавдугаар сарын сүүлчээр Жо Байден АНУ-Мексикийн хилээр нэвтэрч буй цагаачдын урсгалыг хязгаарлах зорилготой тогтоол гаргасан юм. АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн хүмүүст орогнол хүсэхийг хориглох боловч энэхүү арга хэмжээ өмнөд хилийн "ачаалал багасах" хүртэл хэрэгжинэ гэж гэж тэрбээр мэдэгдсэн. Ийм тогтоол гарснаар цагаачлалын албаны ажилтнууд цагаачдын оршин суух хүсэлтийг хүлээн авахгүйгээр албадан гаргах эрхтэй болжээ. Харин энэ удаад АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа тус улсад 10-аас доошгүй жил оршин суусан, АНУ-ын иргэнтэй гэр бүл болсон хүмүүст түр ажиллах зөвшөөрөл олгох замаар дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. Америкийн эрх баригчдын үзэж байгаагаар, 500 мянга гаруй хүн шинэ журмын давуу талыг ашиглах боломжтой. Энэхүү шинэ бодлого нь мөн эцэг, эх хоёрынх нь аль нэг нь АНУ-ын иргэнтэй гэрлэсэн хууль бус цагаач, 21-ээс доош насны 50 мянган залуугийн нөхцөл байдлыг сайжруулна гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн эл санаачилга нь АНУ-д хууль бусаар ирсэн хүүхдүүдийг албадан гаргах хугацааг хойшлуулах тухай Барак Обамагийн санаачилсан хөтөлбөрийн дараа орох цагаачдад туслах хамгийн том хөтөлбөр болж байгаа ажээ.

Хүүхэд байхдаа АНУ-д ирсэн 530 мянга гаруй цагаачийг албадан гаргахаас хамгаалсан тогтоол гарсны 12 жилийн ой энэ мягмар гарагт тохиожээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY
129.205.113.182
   /
8 сарын 11. 13:40

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас