Хаж мөргөлийн үеэр хэт халсны улмаас 550 орчим мөргөлчин нас баржээ
6 сарын 19. 14:040

Саудын Арабын Мекке хотод ариун хаж мөргөлд оролцохоор ирсэн 550 орчим хүн хэт халууны улмаас нас барсан тухай "AFP" агентлаг Арабын орнуудын дипломат хүрээний нэрээ нууцалсан эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.

Нас барсан хүмүүсийн цогцсыг Мекка дахь шарил хадгалагдах хамгийн том газарт хүргэсэн байна. Нас барсан мөргөлчдийн 323 нь Египетийн иргэд аж.

Хаж мөргөлийн үеэр Саудын Арабад Иорданы 14 мөргөлчин амиа алдаж, 17 хүн сураггүй алга болсон гэж "Ройтерс" агентлаг зургаадугаар сарын 16-нд мэдээлжээ. Мөргөлчид хэт халуун агаар эсвэл шахцалдааны улмаас амиа алдсан байж магадгүй байна. Тус агентлагийн мэдээлснээр, энэ жил Меккад 1.8 сая гаруй мөргөлчин иржээ.

Энэ онд хаж мөргөл зургаадугаар сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа юм. Саудын Арабын цаг уурын албанаас мэдээлснээр, зургаадугаар сарын 17-нд Мекке хотод агаарын температур 52 хэм хүрч халсан байна. Зургаадугаар сарын 16-ны өдөр гэхэд л 2764 мөргөлчин наранд цохиулжээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас