Европын Холбооны уран олборлогч анхны улс Финланд боллоо
6 сарын 19. 15:220

Финландын уул уурхайн “Terrafame” компани Соткамо дахь олборлолтын талбайдаа (тус улсын зүүн хойд хэсэгт орших уурхай) ураны олборлолтыг эхлүүллээ. Ингэснээр Финланд нь уран олборлогч Европын Холбооны анхны улс боллоо гэж компани мэдэгджээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Финландын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын газраас (STUK) уран олборлох зөвшөөрлийг тус компанид олгожээ. Соткамо дахь уурхайг 30 жил ашиглахаар төлөвлөж байгаа аж. Тус компани олборлосон уранаа гадаадад боловсруулж, дараа нь цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах юм. Финландын Засгийн газар уран олборлох зөвшөөрлийг "Terrafame"-д 2020 онд олгосон байна.

“Terrafame" компани уурхайг 2026 он гэхэд бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх бөгөөд жилд 200 орчим тонн уран олборлоно гэж тооцоолжээ. Энэ нь Финландын “Олкилуото-3” атомын цахилгаан станцын есөн сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээ аж.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас