БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
6 сарын 20. 12:341

Пёнян, Москва хоёр аль нэг нь гадаадын халдлагад өртөж, дайн зарлах юм бол нөгөө нь ямар ч хойшлуулах нөхцөлгүйгээр цэргийн тусламж илгээнэ хэмээн тохиролцлоо.

Энэ тухай Ким Жон Ун, Владимир Путин нарын өчигдөр/06.19/ байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-ний дөрөвдүгээр зүйлд тусгажээ.

Өнөөдөр Пёняны Солонгосын төв мэдээллийн агентлаг нийт 23 бүлэг бүхий гэрээг бүрэн эхээр нь нийтэлснээс харвал, дээр дурдсан дөрөвдүгээр зүйлд “Хэрэв хоёр орны аль нэг нь гадаадын нэг, эсвэл олон орны зэвсэгт түрэмгийлэлд өртөж, дайны байдалд шилжих аваас нөгөө нь НҮБ-ын дүрмийн 51-р зүйлд заасны дагуу, мөн БНАСАУ болон ОХУ-ын хуулийн дагуу цэргийн болон бусад тусламжийг бүх аргаар хүргэхийг зорино” хэмээжээ.

Мөн үүнээс гадна хоёр улс зэвсэгтмөргөлдөөний шууд аюул тулгарсан нөхцөлд цаг алдалгүй хамтран ажиллахын тулд нээлттэй харилцааны сувагтай болох тухай гуравдугаар зүйлд заасан байна. Түүгээр зогсохгүй хоёр улс олон улсын түвшинд хамтран ажиллах харилцаагаа бататгах үүднээс дээд хэмжээний уулзалт тэргүүтэй олон улсын асуудлууд дээр санал бодлоо солилцож байхаар тохирсон байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.88
   /
6 сарын 20. 13:30

Natod ugch baigaa hariu ene dee amerik nato huseed baisan snini dainii ehlel ene

Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас