Японы улс төрийн намуудын санхүүжилтийг хянах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ
6 сарын 20. 13:450

Японы парламент улс төрийн сангуудыг хянах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталжээ.

Уг хуулийн төслийг лхагва гарагт болсон парламентын дээд танхимын хуралдааны үеэр олонхын саналаар баталлаа. Баримт бичгийг эрх баригч Либерал ардчилсан нам болон эвслийн засгийн газар дахь тус намын түнш Комэйто нам дэмжжээ. Харин сөрөг хүчний намууд эсэргүүцсэн санал өгсөн байна.

Энэхүү хууль тогтоомжийн дагуу депутатууд улс төрийн сангуудынхаа тайланг баримтаар нотлох үүрэгтэй. “Гэм буруутай холбоотой” тогтолцоог нэвтрүүлэх зорилготойгоор ийм өөрчлөлт оруулжээ.

Үүний сацуу хандив цуглуулах үйл ажиллагааны тасалбар худалдаж авсан хүмүүсийн нэрийг ил тод болгох доод босго хэмжээг 50 000 иен буюу 320 орчим ам.доллар болгон бууруулжээ. Одоогоор энэ доод хэмжээ 200 мянган иен буюу 1280 орчим ам.доллар байна.

Депутатууд мөн намынхаа улс төрийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг хэрхэн, хэзээ зарцуулснаа тайлагнах ажээ. Түүнчлэн чек болон бусад шаардлагатай бичиг баримтыг 10 жилийн дараа ил болгох ёстой.

Санал хураалтын өмнөх хэлэлцүүлгийн үеэр Либерал ардчилсан намын төлөөлөгч Сато Масахиса хэлэхдээ, энэхүү хууль нь улс төрийн санхүүжилтийн практикийг хязгаарлах бус харин засаж залруулах зорилготой тул том дэвшил болж байна. Түүнчлэн улс төрийн санхүүжилтийг ил тод, оновчтой болгохын зэрэгцээ улс төрийн үйл ажиллагааны эрх чөлөөг хангахад тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Харин сөрөг хүчний Үндсэн хуульт ардчилсан намын гишүүн Мизүока Шүничи хэлэхдээ, эл хууль тогтоомж нь олон нийтийн итгэлийг сэргээж чадахгүй төдийгүй олон нийтийн дунд эргэлзээ, түгшүүрийг улам нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Уг хууль нь үйлчлэх ёстой зорилгоо алдагдуулсан цоорхойгоор дүүрэн байгаа тухайд тайлбар өгөхгүй байна гэж тэрбээр эрх баригч намыг шүүмжилсэн байна.

Уг хуулийн төслийг Либерал ардчилсан нам намынх нь зарим фракц санхүүгийн тайлангийн зөрчилтэй холбоотой дуулианд нэр холбогдсоны дараа өргөн барьсан юм. Хуулийн төслийн анхны хувилбарыг парламентын доод танхимд хэлэлцэх үеэр Комейто нам болон Японы инновацын намын шаардлагуудыг тусган өөрчилжээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50