Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024, 6 сарын 20. 14:331

БНАСАУ-ын дарга Ким Жон Ун ОХУ-ын Еөнхийлөгч Владимир Путинд бэлэг болгон пунсан үүлдрийн хоёр нохой өгсөн талаар Солонгосын төв мэдээллийн агентлаг өнөөдөр мэдээллээ.

Хоёр орны удирдагч өчигдөр/06.19/ уулзаж, иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, дараа нь Кумсусан зочны өргөөний цэцэрлэгт хүрээлэнд алхангаа аминчхан яриа өрнүүлцгээсэн билээ.

Тэгэхдээ Путин бэлэг болгон Оросын тансаг зэрэглэлиийн Аурус лимузин машин өгснийг хамтдаа унаж, тойрж үзсэн аж. Энэ талаар хэвлэл “Нөхөр Ким Жон Ун нөхөр Ерөнхийлөгчийн бэлэглэсэн автомашинд дахин дахин баярлан талархсанаа илэрхийлэв” гэжээ.

 

 

Ким Жон Унд Аурус машин бэлэглэх нь гэвч НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчсөн үйлдэл гэдгийг тэд тоосонгүй.

Харин Ким Жон Ун хариуд нь Путинд Умард Солонгосын уламжлалт гэгдэх пунсан үүлдрийн нохой бэлэглэж, Путин ч талархал илэрхийлсэн гэнэ.

Өмнө нь Ким Жон Ун 2018 оны есдүгээр сард Пёнянд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Интэй уулзахдаа мөн Гоми, Сунган нэртэй хоёр нохойгоо бэлэглэж байсан юм.

 

 

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
103.57.92.136
   /
2024, 6 сарын 22. 13:53

Нохойн хайрцагт маш их хэмжээний зэвсгийн дагавар бэлэг байгаа биз ээ

Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35