Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
6 сарын 20. 14:590

Эрдэмтэд бичил хуванцрын хэт тархалтын эрүүл мэндэд үзүүлэх болзошгүй нөлөөг судалж байхдаа анх удаа хүний эр бэлгэ эрхтнээс бичил хуванцар илрүүлжээ.

Энэ долоо хоногт нийтлэгдсэн бэлгийн эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлсэн судлаачдын өгүүллээс үзэхэд таван хүний бэлгэ эрхтнээс дээж авч шинжлэхэд дөрвөөс нь долоон төрлийн бичил хуванцар илэрсэн байна.

Ерөнхийдөө 5мм-ээс жижиг хуванцрын ширхгүүдийг бичил хуванцар гэж нэрлэх агаад мэргэжлийнхний анхааруулж байгаачлан сүүлийн үед хүний биеийн олон эрхтнээс илэрч, эсийн түвшинд гэмтэл учруулж байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар өмнө нь хүний зүрхнээс бичил хуванцар илэрч байсан удаатай тул мөн цусны эргэлт их бэлгэ эрхтнээс бичил хуванцар илэрнэ гэдэг гайхмаар тохиолдол биш гэнэ. Мөн тэрээр дээжүүдийг бэлгийн сулралтай болсон өвчтөнүүдээс авсан гэдгийг онцолж, цаашид бичил хуванцар эрүүл мэндэд, ялангуяа бэлгийн эрүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг, үнэхээр бичил хуванцар бэлгийн сулралд тодорхой хэмжээгээр буруутай эсэхийг нарийвчлан судлах шаардлагатайг сануулсан байна.

Сүүлийн үеийн бас нэгэн судалгаагаар нэг литр хуванцар савтай цэвэршүүлсэн усанд дунджаар 240 мянган бичил хуванцрын ширхэг агуулагдаж байгааг тогтоосон юм.

Үүнээс өмнө доктор Шанна Сван “Count down” номондоо агаарын болон орчны бохирдлоос шалтгаалан хүн төрөлхтний бэлгэ эрхтэн үеэс үед агшиж, үр тогтоох чадвараа бага багаар алдаж байна хэмээн дүгнэсэн билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50