Zangia.mn-ээс зохион байгуулдаг HR Event & Networking арга хэмжээ “HR Analytics” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа
6 сарын 20. 16:490

Монголын иргэн бүрд ажлын байр уриатай Zangia.mn хөдөлмөрийн зах зээлийг төгөлдөржүүлэх, байгууллагуудын хүний нөөцийн бүрдүүлэлтэд чиглүүлэг болох зорилтынхоо хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “HR Event” амжилттай болж өнгөрлөө.

Арга хэмжээг нээж Zangia.mn-ийн Захирал Т.Баяр, Дэд захирал Г.Төртогтох бизнесийн удирдлага , хүний нөөцийн салбарын мэргэшсэн чадварлаг багш нарыг Zangia.mn-ийн харилцагч байгууллагуудтай холбох "Zangia Training" төслийн хамарч буй хүрээ, ач холбогдлын талаар болон /Professional Profile/ ажилтны ажил дээрх зан төлөв, урам зоригийг тодорхойлох тест /EMOTION/ сэтгэл хөдлөлөө удирдах оюуны чадамжийн тест гэх мэт ажилтны оюуны чадамжийг хэмжих боломжтой ЗАНГИА ТЕСТ-ийн талаар мэдээлэл хүргэлээ.

Энэ удаагийн HR Event & Networking арга хэмжээнд зочин илтгэгчээр “MLC Business School”-ийн Төсөл хариуцсан захирал С.Сувд-Эрдэнэ оролцож "HR Analytics" - Хүний нөөцтэй холбоотой дүн шинжилгээ агуулгыг багтаасан жишээ, судалгаанд үндэслэсэн сонирхолтой илтгэлийг танилцууллаа.

Хурдацтай хөгжиж буй бизнесийн орчинд байгууллагын хөгжлийг тодорхойлоход голлох үүрэгтэй хүний нөөцийн мэргэжилтнүүд цаг тутам шинэчлэгдэж буй хүний нөөцийн удирдлагын аргазүйг тасралтгүй суралцан хөгжих шаардлага үүсэж байна. Энэ удаагийн HR EVENT-ийн оролцогчид цалин байгууллагын соёлын үзүүлэлтэд нөлөөлөх нөлөө, нэг ажилтанд ногдох орлого тооцох аргазүй, ач холбогдлын талаар суралцаж санал солилцлоо.

ZANGIA.MN -ээс уламжлал болгон зохион байгуулдаг HR Event -ийн энэ удаагийн арга хэмжээнд Бодь Интернэшнл ХХК, БСБ Сервис ХХК, Жавхлан Дистрибьюшн ХХК, Жем Интернэшнл ХХК , Монголиан Стар Дистрибюшин ХХК ,Монголын Алт Групп, Моннис Групп, Монос трейд ХХК, Сүү Хувьцаат Компани, Таван Богд Интернэйшнл ХХК, Юнител Групп, Наран Трейд ХХК , Макс Хүнс ХХК , Номин Констракшн Девелопмент Групп, Скай Хайпермаркет ХХК , Монкон Групп, М-Си-Эс Интернэйшнл болон бусад байгууллага аж ахуй нэгжийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцлоо.

Арга хэмжээний зургуудаас:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
7
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас