Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
6 сарын 21. 7:480

Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск хиймэл оюун ухааны технологийн стартап болох xAI компанид зориулсан супер компьютер бүтээхээр компьютер, серверийн Dell компанитай хамтран ажиллаж байгаагаа зарлалаа.

Тэрээр орон нутгийн цагаар 19-ний өдөр нийгмийн сүлжээний Х платформт (хуучнаар Twitter) “xAI компанийн бүтээж буй супер компьютерт суурилуулах серверийн ракын тэн хагасыг Dell угсарч байгаа” хэмээн бичжээ. Харин Х платформын нэгэн хэрэглэгчийн “Нөгөө тэн хагасыг нь хэн угсарч байгаа хэрэг гэх вэ?” гэх асуултад Маск Super Micro Computer (SMC) гэж хариулсан байна.

Өндөр хүчин чадалтай компьютерийн серверүүдийг өргөн хэмжээгээр холбосноор суперкомпьютер бүтээдэг. Серверийн рак нь цахилгаан удирдлагын төхөөрөмж, дулааныг хөргөх хөргөлтийн систем зэрэг төрөл бүрийн тоног төхөөрөмжийг өөртөө багтаасан байдаг билээ.

Dell нь NVIDIA компанийн чипээр тоноглогдсон сервер болон холбогдох төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн борлуулж, хиймэл оюун ухааны технологийн түүчээлэгч компаниудын эгнээнд зүй ёсоор багтах болсон юм. Тус компанийн хувьцааны үнэ энэ он гарсаар 99 хувиар өссөн байна. Харин Super Micro Computer компанийн хувьд дата төвүүдийн дулааныг бууруулдаг шингэн хөргөлтийн системийн технологийг эзэмшдэг ба хувьцааны үнэ энэ он гарсаар 222 хувиар өсөөд байгаа юм.

Маск 2015 онд OpenAI компанийг үүсгэн байгуулсан хэдий ч гурван жилийн дотор хөрөнгө оруулалтын бүх хувьцаагаа заран тус компанийг орхисон билээ. Улмаар OpenAI-ийн хөгжүүлсэн ChatGPT чатботтой өрсөлдөх зорилгоор xAI компанийг үүсгэн байгуулжээ. Тус компани нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш дөрөвхөн сарын дараа Grok чатботыг хөгжүүлж зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд саяхан хөрөнгө оруулалтын зоримог төлөвлөгөөг зарлаж, хиймэл оюун ухааны технологитой холбоотой тоног төхөөрөмжийн салбарын томоохон хэрэглэгч болоод байгаа юм.

Тодруулбал xAI компани нь өнгөрсөн сарын сүүлээр 6 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт татаж чадсан бөгөөд компанийн үнэлгээ нь 24 тэрбум ам.доллар болж өссөн билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50