ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
6 сарын 21. 8:520

ОХУ болон Европын Холбооны худалдааны хэмжээ сүүлийн 24 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрсэн байна.

Орон нутгийн цагаар 19-ний өдөр РИА Новости агентлаг Европын Холбооны Статистикийн Товчооны мэдээллээс иш татан мэдээлснээр ОХУ, Европын холбооны хооронд хийсэн хоёр талын худалдааны нийт хэмжээ өнгөрөгч 4-р сарын сүүлээр 5.6 тэрбум евро болтлоо буурсан тухай онцолжээ.

Энэ нь 2001 оны 1-р сараас хойших хамгийн доод түвшин бөгөөд өмнөх сараас 6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Тэрчлэн ОХУ Украинд түрэмгийлснээс хойш барууны орнууд тус улсыг чиглэсэн хориг арга хэмжээгээ тасралтгүй өргөжүүлж буйтай нягт холбоотой. Тодруулбал 2022 оны 2-р сард Украинд дайн дэгдсэнээс хойш Европын холбоо Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, ОХУ-ын хамаарал бүхий хөрөнгийг царцааснаас гадна санхүү, эрчим хүчний салбарт хориг арга хэмжээ авч байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард ОХУ-аас Европыг чиглэсэн бараа бүтээгдэхүүний экспорт 2.7 тэрбум еврод хүрсэн нь өмнөх сараас 17 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Түүнчлэн энэ нь 1999 оны 6-р сараас хойших хамгийн бага үзүүлэлт юм.

Тус улс нь Европын холбооны орнуудад гол төлөв байгалийн хий нийлүүлж ашиг олдог ба өнгөрөгч 4-р сард нийлүүлэлт 5 орчим хувиар буурснаар борлуулалт нь ердөө 1.15 тэрбум еврод хүрчээ. Дайн дэгдсэнээс хойш байгалийн хийн борлуулалт буурахтай зэрэгцэн ОХУ нь ган болон газрын тосны бүтээгдэхүүн экспортолж валют олох болоод байгаа билээ.

Харин Европын холбоо нь Орос руу голчлон эм, тоног төхөөрөмж экспортлодог ба мөн хугацаанд Европын холбооны нийлүүлэлт өмнөх сартай харьцуулахад 6 хувиар нэмэгдэж, 2.9 тэрбум еврод хүрсэн байна.

Европын холбоо нь 2020 онд Украинд халдан түрэмгийлэхээс өмнө Оросын хамгийн том худалдааны түнш байсан юм. Тодруулбал ОХУ-ын нийт бараа таваарын худалдааны 37.3 хувь нь Европын холбоог чиглэдэг байв. Оросын экспортын 37.9 хувь, импортын 36 хувь нь Европын холбооны гишүүн 27 орноос хамааралтай байсан юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас