Испанийн шигшээ Италийн багийг хожиж, ЕАШТ-ий хасагдах шатанд шалгарлаа
6 сарын 21. 12:240

Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Испанийн шигшээ багийн хөлбөмбөгчид Италийн багийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа.

Гельзенкирхен хотод болсон тоглолтод испаничууд 1:0-ээр хожлоо. Тоглолтын 55 дахь минутад Италийн хамгаалагч Риккардо Калафьори өөрийн хаалганд гоолджээ.

Испанийн баг 6 оноотойгоор В хэсгийн нэгдүгээр байрт шалгарлаа. Италичууд 3 оноотой болж хоёрдугаарт бичигдэж байна. Албани, Хорватын багууд тус тус 1 оноо авчээ. Зургаадугаар сарын 24-нд болох сүүлийн тойрогт Испанийн баг Албанийн багтай, Италийн шигшээ Хорватын багтай тоглоно. Испани болон “Манчестер Сити” багийн хагас хамгаалагч Родри шар хуудсаар олон удаа торгуулсан тул Албанийн багтай хийх тоглолтыг өнжихөөр болжээ.

Испани, Италийн шигшээ багууд Европын аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа хоорондоо тоглолоо. Өмнөх тэмцээнд хагас шигшээд таарч байсан юм. Тухайн үед Италийн баг хожиж, улмаар Европын аварга болсон билээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас