Дундаж давхарга гэж хэн бэ?
2013, 2 сарын 7. 10:020

Дундаж давхаргыг бэхжүүлэх нь аль ч Засгийн газрын зорилт байв. Шинэчлэлийн Засгийн газрын хувьд чинээлэг дундаж давхарга бүрдүүлнэ гэж ярьсан нь содон зүйл биш. Өмнөх хамтарсан Засгийн газрын үед ч дундаж давхарга бий болгох нь тэдний зорилго байлаа. Харамсалтай нь дундаж давхарга бий болсон эсэхийг хэлж мэдэхгүй. Эвсэлийн Засгийн газрын хувьд чинээлэг гэсэн үгээрээ л ялгаатай. Тэгвэл дундаж давхарга гэж юуг бас хэнийг хэлээд байна вэ. Та бид дундаж давхаргаас цааш бас дээш алхах боломжтой юу. Ядуу гэж нэрлээд буй хэсэг нь хэрхэн дундаж давхарга өөд мацах вэ. Дундаж давхаргын ирмэгт дэнчигнэж буй нь яаж тогтох аргаа олох гэж зүтгэх үү. Ер нь дундаж давхарга гэж хэн бэ. Үүнд хариулт хэрэгтэй байна. Тэгвэл энэ удаагийн Бодлогын судалгаа буландаа МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн ам зүйн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Б.Энхцэцэгийн багийн хийсэн “Дундаж давхарга” судалгааны товч дүгнэлтийг хүргье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?