Дельта Эйр Лайнс авиа компани вакцин хийлгээгүй ажилчдаасаа 200 долларын шимтгэл авна
2021, 8 сарын 26. 18:400

АНУ-ын агаарын тээврийн Дельта Эйр Лайнсийн зүгээс ажилчдаа вакцинд хамрагдахыг шаардах шахалтаа улам эрчимжүүлж эхэлжээ. Хэдийгээр тэд вакциныг заавал хийлгэсэн байхыг шаардахгүй ч вакцин хийлгээгүй ажилчдадаа авах арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан байна.

Энэ долоо хоногийн лхагва гарагт тус компаниас ажилчдадаа хүргүүлсэн захидалд вакцин хийлгүүлээгүй ажилчид дотор орчинд заавал амны хаалт зүүх гэнэ. Тус шаардлага нь ирэх сарын 12-ны өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд вакцинд хамрагдаагүй ажилчид долоо хоног бүр коронавирусийн шинжилгээ өгөх ажээ.

Мөн Дельта Эйр Лайнс авиа компанийн зүгээс коронавирусийн халдвар аван эерэг гарсан ажилчдадаа цалинтай чөлөө олгож, эмнэлгийн зардлыг нь өгдөг бол ирэх сарын 30-ны өдрөөс эхлэн вакцинд хамрагдаагүй, коронавирусээр халдварласан ажилчдад тус мөнгөн тусламжийг өгөхгүй байхаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн 11 дүгээр сарын 1-нээс эхлэн тэдний цалингаас 200 долларын шимтгэл тооцож явах юм. Учир нь коронавирусээр халдварласан нэг ажилтны зардал 50 мянган ам.долларын зардалтай байдаг гэнэ.


Эх сурвалж: NY Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35