Илон Маск: Газын зурваст Starlink хиймэл дагуулын интернет үйлчилгээг нэвтрүүлнэ
2023, 10 сарын 30. 11:530

Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск харилцаа холбооны тасалдал үүсээд буй Газын зурваст Starlink хиймэл дагуулын интернет үйлчилгээгээ үзүүлэхээр шийджээ. Газын зурваст үйл ажиллагаа явуулж буй тусламжийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор ийнхүү шийдвэрлэснээ дурдсан хэдий ч Израилийн засгийн газар үүнийг эсэргүүцэж, “Бид харилцаагаа тасална” хэмээн мэдэгдээд байна.

Тэрээр орон нутгийн цагаар 28-ны өдөр нийгмийн сүлжээний X (хуучнаар Twitter) платформоор дамжуулан "Газын зурвас дахь тусламжийн байгууллагуудын үйл ажиллагаанд Starlink үйлчилгээ дэмжлэг үзүүлэх болно" хэмээн жиргэв. Уг жиргээний гол агуулга нь Маск өөрийн хувийн сансар судлалын SpaceX компанийн хэрэгжүүлдэг хиймэл дагуулын интернэт үйлчилгээ болох Starlink төслийн тусламжтайгаар Газын зурвас дахь харилцаа холбоо тасалдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой гэдэг нь тодорхой юм.

Нөхцөл байдлыг эргэн сануулахад өнгөрөгч 27-ны өдөр Израиль Газын зурваст хийх довтолгоогоо өргөжүүлснээс гадна тус бүс нутгийн утастай болон утасгүй харилцаа холбоо, интернет сүлжээг бүрэн тасалсан билээ. Энэ үеэс эхлэн Маскийн X платформ дахь данс руу нь Газын зурваст туслах хүсэлтүүд олноор ирэх болсон байна. Тодруулбал “Starlinkforgaza” (#starlinkforgaza) гэх хэштаг нийгмийн сүлжээнд 3.7 сая гаруй удаа бичигдээд байна. Одоогоор Газын зурваст ажиллаж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хүртэл гадаад ертөнцтэй холбоо тасарсан байдалтай байгаа аж. Дээр дурдсанчлан 27-ны оройноос бүхий л холбоо тасарснаар онцгой байдлын үед ч түргэн тусламжийн машинтай холбогдож, тусламж авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Харин Израилийн тал энэхүү мэдэгдлийг эсэргүүцсэн байна. Тухайлбал Маскийн энэхүү жиргээнд Израилийн Харилцаа холбооны сайд Шломо Кархи “Энэ тохиолдолд Хамас бүлэглэл Starlink үйлчилгээг өөрийн террорист үйл ажиллагаанд ашиглах болно. Маск Хамас бүлэглэлийнхэнд барьцаанд байгаа хүмүүсийг суллах болзол тавина гэж бид итгэж байна” хэмээн хариу жиргэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Хэрэв Маск барьцаалагдсан хүмүүсийг суллах болзол тавихгүйгээр уг үйлчилгээгээр хангасан тохиолдолд бид Starlink-тай харилцаагаа таслах болно” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Маск Украинд хиймэл дагуулын интернет үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн Starlink терминалуудыг нийлүүлж байсан билээ. Гэвч тэрээр нөхцөл байдлыг хурцатгахыг хүсээгүй учраас Украины армийг Оросын Тэнгисийн цэргийн флот руу довтлох оролдлого хийх үеэр Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээг хаасан нь саяхан илэрсэн юм.

Тэрчлэн Израиль Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагааг эхлүүлж уг дайн хоёр дахь үе шатандаа ороод байгаа тул Starlink үйлчилгээний төхөөрөмжийг суурилуулах, ажиллуулах боломжгүй хэмээн зарим шинжээчид үзсэн байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35