АНУ: Техас мужид жирэмсний 6 долоо хоногтойгоос хойш үр хөндөлт хийхийг хоригложээ
2021, 9 сарын 2. 13:370


АНУ-ын Техас мужид үр хөндөлтийг хязгаарлах шинэ хууль энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч Байден уг хуулийн талаар хэлэхдээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна гээд үр хөндүүлэх эрхийг хамгаалахаа онцлон тэмдэглэсэнийг АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Ройтерс, CNBC агентлагийн мэдээлснээр Техас муж орон нутгийн цагаар 1-ний өдрөөс эхлэн "зүрхний цохилтын хууль" гэж нэрлэгдээд буй үр хөндөлтийг хязгаарлах шинэ хуулийг мөрдөж эхлээд байгаа юм.

Тавдугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан энэхүү шинэ хууль нь үр хөндөлтийг 20 долоо хоног хүртэл хийлгэх боломжтой гэж хуульчилсан байсныг 6 долоо хоног буюу ургийн зүрхний цохилт мэдэгдэж эхлэх хүртэл үр хөндүүлэх боломжтой болгож чангатгасан байна.

Гэвч Техас мужийн гаргасан шинэ хууль нь 1973 онд Дээд шүүхийн гаргасан шийдвэрийг зөрчиж Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдаж байгаа тул үр хөндүүлэх эрхийг хамгаална гэдгээ Ерөнхийлөгч Байден онцлон тэмдэглэв.

Техас мужийн үр хөндөлтийн тухай шинэ хуулиар хүчингийн болон цус ойртолтын шинжтэй жирэмслэлт байсан ч үр хөндүүлэхийг зөвшөөрөхгүй аж. Мужийн засаг захиргааны зүгээс иргэдэд өөрсдөд нь хууль бусаар үр хөндөлт хийж буй эмнэлэг, эмнэлгийн байгууллага, хувь хүмүүсийн талаар шүүхэд гомдол мэдүүлэх эрхийг олгожээ.

Түүнчлэн хууль бусаар үр хөндүүлсэн иргэд болон тухайн үр хөндөлтийг хийсэн эмнэлэгийг 10.000 ам.доллараар торгох аж.

Нөгөөтэйгүүр үр хөндүүлэх эрхийг хамгаалах байгууллагууд уг хуулийг хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнө буюу өнгөрөгч даваа гаригт уг хуулийг хүчингүй болгуулахаар Дээд шүүхэд яаралтай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг ёсоор болгоогүй ба үр хөндөлтийн тухай шинэ хууль 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлжээ.

АНУ-ын Дээд шүүх 1973 онд эхийн хэвлийд байгаа ургийг амьтай төрүүлэх боломжтой үе хүртэл үр хөндүүлэхийг зөвшөөрсөн хууль баталж байжээ.

Энэ нь жирэмсний 23-24 долоо хоног хүртэлх хугацаа бөгөөд эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг хүлээн зөвшөөрсөн чухал шийдвэр гэж үнэлэгддэг юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35