Пүрэв гарагт Нигер улсын армиас мэдэгдсэнээр тэдний хэд хоногийн аварсан эмэгтэй нь арван жилийн өмнө хэт даврагч үзэлтнүүдийн хулгайлсан эмэгтэй мөн гэжээ. Хэрэг явдлын тухай тодруулбал, эмэгтэйг сургуулийн сурагч байхад хэт даврагч үзэлтнүүд түүнийг хулгайлсан байна.
Лидия Саймон гэх түүний хувьд армийн цэргүүд олоход таван сартай жирэмсэн олдсон юм. Харин хүүхдүүдийн тухай мэдээллийг тодруулбал, түүний гурван хүүхэд нь 2-4 насных байжээ. Улмаар армийн цэргүүд түүнийг хүүхдүүдийн хамтаар аварч, Лидияг гэр бүлд нь хүлээлгэн өгсөн байна.
Fox News сувгаас мэдээлснээр гэмт этгээдүүд 2014 оны дөрөвдүгээр сард нийт 276 охиныг сургуулиас нь хулгайлсан бөгөөд Лидия тэдгээр охидын нэг байсан юм. Харамсалтай нь өдгөө тэдгээр охидоос 82 охин хэт даврагч үзэлтнүүдийн хорионд байсаар байгаа ажээ.
Үйл явдлын хүрээнд Нигерийн армиас Лидияг аварсан тухайгаа л мэдээлсэн боловч түүнийг хэрхэн яаж аварсан, бусад охидыг аврах боломж бололцоо байсан эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм.
Эх сурвалж: Fox News