Академийн шагналт найруулагч Бун Жун Хо Венецийн кино наадмийн шүүгчдийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна
2021, 9 сарын 3. 12:580

'Parasite’ киногоороо Академийн шагнал хүртэж дэлхийн хэмжээний найруулагч болохоо батлан харуулсан БНСУ-ын кино найруулагч Бун Жун Хо нь энэ сарын 1-11ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн эртний кино наадмуудын нэг болох 78 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын шүүгчдийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байгаа юм.

Энэ жилийн 78 дахь удаагийн Венецийн кино наадмын тэргүүн шагнал болох Алтан арслангийн төлөө 21 кино өрсөлдөж буй аж.

Венецийн кино наадмын шүүгчдийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж буй Бун Жун Хо хэвлэлийн бага хурлын үеэр “ Цар тахлаас болж өнгөрөгч 2 жилийн турш Солонгос төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа кино бүтээгчид маш хүнд үеийг туулж байна. Гэхдээ эргээд харахад энэ нь бидэнд кино урлагийн хүчийг улам бататгаж харуулсан хэрэг боллоо. Тэр дундаа өнгөрсөн жил офлайн форматаар зохион байгуулагдсан Венецийн кино наадам үүнийг маш тод томруунаар харуулсан гэж боддог юм.” гэжээ.

 

Тус кино наадам 50% танхимын дүүргэлттэйгээр зөвхөн амны хаалт зүүсэн зочдод үйлчилж байгаа аж. Мөн зочид театрт орохын тулд вакцины гэрчилгээ эсвэл Ковид-19 өвчний сөрөг гарсан шижилгээний хариугаа үзүүлэн орох юм.

Нэмж сонирхуулахад бидний амьдралд өргөнөөр хэрэглэгдэх болсон карантин буюу 40 хоног хэмээх утгатай үг нь Венец хотоос гаралтайг мэдэх үү? 14-р зуунд хар тахал дэгдэж, Венец хот руу ирсэн бүх хөлөг онгоц 40 хоногийн турш хорионд орсны дараа хот руу нэвтрэх эрхтэй болдог байжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35