Оддын амьдралын хов живийн талаар цаг алдалгүй мэдээлж байдаг Page Six цахим хуудаснаас пүрэв гарагт олж илрүүлснээр поп дуучин Дуа Липа британи жүжигчин Каллум Тюрнертэй болзож байгаа гэжээ.
Ийн мэдээлэх болсон шалтгаан нь өнгөрөгч лхагва гарагт тэд АНУ-ын Лос Анжельс хотноо түүний нэгэн шоуны нээлтэд хамт оролцсон бөгөөд шинэхэн хос маань нээлтийн дараах үдэшлэг дээр хамт бүжиж буй нь олны нүдэнд өртсөн байна.
Үүнээс гадна нэгэн нууц эх сурвалж Page Six хуудаст мэдээлснээр хос хоёр болзож байгаа гэх мэдээлэл нь үнэн хэмээжээ.
Түүний хэлснээр, “Тэдний харилцаа эхлээд удаагүй байгаа. Гэхдээ тэд бие биедээ галзууртал дурлаад байгаа. Тиймээс ч тэр түүнийг дэмжихээр нээлтийн арга хэмжээнд түүнтэй цуг оролцсон” гэсэн байна.
Эх сурвалж: Page Six