Emmy-2024: “Succession”, “The Bear”, “Beef” цувралууд шилдгээр шалгарлаа
1 сарын 16. 15:000

Телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Emmy Awards” наадмын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо даваа гаргийн орой боллоо.

“Emmy-2024” наадмын гол шагналуудыг “Succession”, “The Bear”, “Beef” цувралууд хүртлээ. Тухайлбал, “Succession” цувралд дүр бүтээсэн Сара Снук, Киран Калкин, Мэтью Макфадьен нар бүгд шилдэг жүжигчний төрөлд шалгарснаас гадна тус цуврал нь “Шилдэг драмын цуврал”-аар тодорчээ.

Драмын цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин Сара Снук, “Succession”

Драмын цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин Киран Калкин, “Succession”

Ёслолын үйл ажиллагааны үеэр Британийн дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон тус наадмаас анхны шагналаа хүртсэнээр EGOT буюу Emmy, Grammy, Oscar, Tony шагналыг хүртсэн эрхмүүдийн эгнээнд нэгдлээ. Гэхдээ тэрбээр өвдөгний мэс засал хийлгээд удаагүй байгаа тул шагналаа өөрийн биеэр гардан авч чадаагүй байна.

“The Bear” цувралын хувьд жүжигчдийн төрлөөс гурван шагнал хүртэж, Жереми Аллен Уайт, Айо Эдебири, Эбон Мосс-Бахрах нар тус тус шагналыг гардан авлаа. Энэ удаагийн наадамд “Succession” цуврал драмын төрөлд давамгайлсан бол “The Bear” инээдмийн жанрын хэд хэдэн цомыг хүртжээ.

Инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин Жереми Аллен Уайт, “The Bear”

Харин С.Снук, К.Калкин, А.Эдебири, Ж.Уайт, мөн “Beef” цувралд дүр бүтээсэн Али Вонг, Стивен Юн нарын жүжигчдийн хувьд энэ сарын эхээр болсон "Алтан бөмбөрцөг" наадмаас гардан авсан шагналаа бататгаж чадсан юм.

Инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин Квинта Брунсон, “Abbott Elementary”

Шагнал гардуулах ёслолын үеэр Америкийн дуучин Чарли Пут “Friends” цувралын дууг дуулж, ёслолын арга хэмжээнд оролцогчид уг цувралын жүжигчин Мэттью Перри тэргүүтэй урлагийн салбарыг орхин одсон эрхмүүдийн дурсгалыг хүндэтгэлээ.

Энэ удаагийн наадмыг жүжигчин, комедиан Энтони Андерсон хөтлөн явуулжээ. “Emmy-2024” ёслол Холливудын уран бүтээлчдийн ажил хаялтын улмаас дөрвөн сараар хойшилсон юм. Шагналд нэр дэвшигчдийг өнгөрсөн долоодугаар сард зарлаж, ёслолын ажиллагааг есдүгээр сард хийхээр төлөвлөж байсан боловч тухайн үед зохиолч, жүжигчид ажил хаяад байсан тул цөөхөн нэр дэвшигч л оролцох боломжтой байжээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35