ОХУ: Иран улсыг ШХАБ-д элсүүлэх үйл явцыг эхлүүлэхийг дэмжиж байна
2021, 9 сарын 17. 19:290

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн 21 дэх удаагийн хурал Тажикстан улсын нийслэл Душанбэ хотод зохион байгуулагдаж байгаа билээ.

Тэгвэл тус хурлын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Иран улсыг ШХАБ-д элсэх үйл явцыг эхлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Владимир Путины хувьд тус хуралд цахимаар оролцож байгаа бөгөөд хуралдааны үеэр тэрээр, “ШХАБ-ын гишүүн улс бүр манай байгууллагатай хамтран ажиллаж, бидний үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрийг нээлттэй, эрх тэгш оруулахыг зорьдог улсуудад маш их ач холбогдол өгдөг. Тийм ч учраас ОХУ-ын зүгээс Иран улсын ШХАБ-д элсэх үйл явцыг эхлүүлэхийг дэмжиж байна.

Иран улс Евразийн бүсэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ШХАБ-тай үр өгөөжтэй ажиллаж ирсэн тул бид ШХАБ-ын үйл хэрэгт хамтрахыг нь үргэлж дэмжиж ирсэн.

Мөн тус улс манай байгууллагад элсэх нь манай байгууллагын олон улсад эзлэх байр суурийг бататгах нь дамжиггүй” хэмээжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35