Японы Ерөнхий сайд Умард Солонгосын удирдагчтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ
3 сарын 26. 18:360

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай аль болох ойрын үед дээд хэмжээний уулзалт хийж, нүүр тулан уулзах хүсэлтэй байгаагаа саяхан илэрхийлсэн гэж Ким Жөн Уны дүү Ким Ё Жон мэдэгджээ.

Ким Ё Жон даваа гарагт төрийн мэдлийн Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаар /KCNA/ дамжуулан дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Түүний хэлснээр, К.Фүмио саяхан “өөр сувгаар дамжуулан” хүсэлтээ илэрхийлжээ. Ким Ё Жон мэдэгдэхдээ, хулгайлагдсан иргэдтэй холбоотой асуудлыг хэдийнэ шийдсэн гэх Умард Солонгосын байр суурийг дахин нотолсон байна. Тэрээр хэлэхдээ, хэрвээ Япон улс бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Умард Солонгост саад болж, хулгайлагдсан иргэдтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулсаар байх аваас Ерөнхий сайд “зөвхөн нэр хүндийн төлөө” санал гаргасан гэсэн шүүмжлэлд өртөх болно гэжээ.

Японы Засгийн газар 1970-1980-аад оны үед тус улсын 17 иргэнийг Умард Солонгосын тусгай албаныхан хулгайлсан гэж мэдэгдсээр ирсэн юм. 2002 онд болсон хоёр талын дээд хэмжээний уулзалтын дараа Японы таван иргэнийг эх оронд нь авчирсан боловч үлдсэн 12 нь сураггүй хэвээр байгаа аж.

Ким Ё Жон мөн Японы Ерөнхий сайдад хандан хэлэхдээ, хоёр орны харилцааг чин сэтгэлээсээ сайжруулж, сайн хөрш болохын тулд улс төрийн шийдвэр гаргахыг уриалаад үнэхээр их хүсэж байсан ч гэсэн К.Фүмио Умард Солонгосын удирдагчтай уулзах боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Токио хулгайлагдсан иргэдтэй холбоотой асуудлаар хоёр орны харилцаанд саад учруулахаа больсон үед л К.Фүмио Пёньянд айлчлах боломжтой гэж Ким Ё Жон энэ оны хоёрдугаар сард мэдэгдэж байв.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47