АНУ-ын зэвсгийн экспорт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
1 сарын 30. 11:540

Дэлхийн улс орнууд Украинд нийлүүлсэн зэвсгийнхээ нөөцийг нөхөж, томоохон мөргөлдөөнд бэлтгэж байгаатай холбоотойгоор 2023 онд АНУ-ын зэвсэг техникийг гадаадад худалдсан хэмжээ 16 хувиар өсөж, 238 тэрбум долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон тухай АНУ-ын Төрийн департамент даваа гарагт мэдэгдэв.

Дэлхий дахинд тогтворгүй байдал улам газар авч буй энэ үед хувьцааных нь ханш өсөх хандлагатай байгаа Lockheed Martin, General Dynamics, Northrop Grumman зэрэг компаниудын борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ гэсэн таамгийг дээрх тоо баримт баталж байна.

Зэвсгийн худалдаа бол АНУ-ын гадаад бодлогын чухал хэрэгсэл хэмээн үзэж байгаа бөгөөд бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд урт хугацаанд нөлөөлөх магадлалтай гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.

Өнгөрсөн онд хийсэн худалдаанд Польшт нийлүүлсэн 10 тэрбум долларын өртөг бүхий “HIMARS” систем, Германд нийлүүлсэн 2.9 тэрбум долларын өртөгтэй “AIM-120C-8” дунд зайн тусгалтай агаар-агаар ангиллын пуужин /AMRAAM/, Украинд нийлүүлсэн “NASAMS” агаарын пуужингийн систем зэрэг багтаж байна. “HIMARS”-ыг Lockheed, “AMRAAM”-ыг RTX /хуучнаар Raytheon/ компани үйлдвэрлэдэг бол RTX болон Норвегийн Kongsberg компаниуд “NASAMS”-ыг тус тус үйлдвэрлэдэг.

Lockheed Martin, General Dynamics компаниуд их бууны хэдэн зуун мянган сум, агаарын довтолгооноос хамгаалах хэдэн зуун “Patriot” систем үйлдвэрлэх захиалга аваад байгаа бөгөөд хуягт тээвэрлэгчийн захиалга нэмэгдсээр байна.

Гадаад улсууд АНУ-ын компаниудаас зэвсэг худалдаж авах үндсэн хоёр арга байдаг. Энэ нь компанитай тохиролцсон арилжааны шууд борлуулалт ба засгийн газар өөрийн нийслэл дэх АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалах яамны ажилтнаар дамжуулан хийдэг худалдаа бөгөөд аль аль тохиолдолд АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авах ёстой.

Америкийн компаниудын цэргийн техник хэрэгслийн шууд борлуулалт 2022 оны санхүүгийн жилд 153.6 тэрбум доллар байсан бол 2023 оны санхүүгийн жилд 157.5 тэрбум доллар болж өссөн байна. Харин АНУ-ын засгийн газрын шугамаар хийсэн борлуулалт 2022 онд 51.9 тэрбум доллар байснаас 2023 онд 80.9 тэрбум доллар болж нэмэгджээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35