Катар Эйрвэйс компани агаарын тээврийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүллээ
2021, 9 сарын 30. 10:190

Мягмар гарагт Скайтракс гэх агаарын тээврийн үйлчилгээг судалдаг фирмийн зүгээс дэлхийн хамгийн шилдэг агаарын тээврийн байгууллагаар Катар Эйрвэйс дахин тодорсон болохыг мэдээлжээ.

Чингэснээр Катар Эйрвэйс компани хоёр жил дараалан шилдгээр тодорч байгаа юм. Учир нь 2020 онд тус фирмийн зүгээс цар тахалтай холбогдуулан агаарын тээврийн компаниудыг чансаагаар нь жагсаалгүй өнжсөн байна. Улмаар Катар Эйрвэйс компани нь өнгөрөгч арван жилийн хугацаанд тийнхүү 6 удаа шилдгээр тодорч байгаа ажээ.

Судалгаанд нийт 356 агаарын тээврийн компанийг хамруулж, 13 сая зорчигчийн саналыг сонссон бөгөөд түүнээс гадна онлайн захиалга, цахим бүртгэл хэрхэн хийдэг, ажилчдын найрсаг харилцаа, суудлын тухтай байдал, нислэгийн үеийн хоол зэрэгт тулгуурлан нэгтгэж, дүгнэсэн байна.

Түүнчлэн судалгааны хүрээнд АНУ-ын Дельта Эйрлайнс компани хойд Америкийн хамгийн шилдэг агаарын тээврийн байгууллагаар тодорсон бол Японы Жапан Эйрлайнс компани энгийн зэрэглэлд хамгийн шилдэг үйлчилгээ үзүүлдэг компаниар шалгарсан ажээ. Мөн Малайз улсын ЭйрЭшиа гэх агаарын тээврийн компани дэлхийн хамгийн шилдэг, “өртөг багатай” агаарын тээврээр шалгарчээ.

Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн шилдэг 10 агаарын тээврийн компанийн жагсаалтыг хүргэе:

  1. Qatar Airways
  2. Singapore Airlines
  3. ANA All Nippon Airways
  4. Emirates
  5. Japan Airlines
  6. Cathay PAcific Airways
  7. EVA Air
  8. Qantas Airways
  9. Hainan Airlines
  10. Air France



Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35