“Старбаксын эзэнт гүрэн”-ийг үүсгэн байгуулсан гүйцэтгэх захирал асан Ховард Шульц захирлуудын зөвлөлийг орхижээ
9 сарын 15. 7:310

Старбакс сүлжээг дэлхийд тэргүүлэгч “кофены эзэнт гүрэн" болгоход гол үүрэг гүйцэтгэсэн гүйцэтгэх захирал асан өдгөө 70 настай Ховард Шульц захирлуудын зөвлөлийг ч орхих шийдвэр гаргажээ.

АНУ-ын CиЭнЭн агентлагийн орон нутгийн цагаар 13-ны өдөр мэдээлснээр, Старбакс компанийн зүгээс мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ “Шульц захирлуудын зөвлөлийн ажлаа хүлээлгэн өгч байна" гээд түүнд “Хүндэт захирал” гэх өргөмжлөлийг олгохоор болсноо мэдэгдсэн талаар онцлов.

Шульц өнгөрсөн гуравдугаар сард гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрохоосоо өмнө 35 жилийн турш Старбакс компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан ба энэ хугацаанд хэд хэдэн удаа уг албан тушаалаасаа бууж байсан удаатай.

Компанийн зүгээс хэлэхдээ Шульц төлөвлөгөөний дагуу захирлуудын зөвлөлийг орхиж байгаа гээд "Тэтгэвэрт гарсныхаа дараа эхнэртэйгээ буяны үйлс хийхээс гадна бизнесийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд анхаарлаа хандуулах болно" гэжээ.

Шульц мөн өдөр хэлэхдээ “Старбакс компанитайгаа өнгөрүүлсэн 41 жилийн түүхээ эргэн харахад, үйлчлүүлэгчид Старбаксыг зорин ирэх хүсэл тэмүүллийг өдүүлдэг гол зүйл бол дэлхий дахинд тархсан тус компанийн 5 сая гаруй ажилчдын хүчин зүтгэл гэдэг нь хэнд ч тодорхой юм.Хүндэт захирал” гэх нэр хүндтэй өргөмжлөл хүртэж буйнхаа хувьд тус компанийн ирээдүйг удирдан чиглүүлэх дараагийн үеийн удирдагчдыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн цохон тэмдэглэв.

1982 онд Старбакс компанид үйл ажиллагаа, маркетингийн албаны даргаар ажлын гараагаа эхэлж асан тэрээр 1987 онд анх гүйцэтгэх захирлын албан тушаал хүртэл дэвшсэн ба улмаар 2000 оныг хүртэл ажиллажээ. Үүнээс хойш хэсэг завсарласан тэрээр 2008 онд албан тушаалдаа эргэн ирж, 2017 онд Гүйцэтгэх захирал Кевин Жонсонд шилжүүлэх хүртлээ тус компанийг удирдаж байсан билээ. 2018 онд ТУЗ-ийн даргын албан тушаалаа мөн л хүлээлгэн өгсөн ч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Жонсон ажлаа өгснөөр гүйцэтгэх захирлын албыг түр гүйцэтгэж байсан юм.

Өнгөрөгч гуравдугаар сард АНУ дахь Старбакс сүлжээний ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулахаар хөдөлгөөн өрнүүлсэн нь Шульцын гүйцэтгэх захирлын түр албаа дуусгах гол шалтгаан болсон аж. Гэвч СиЭнЭн агентлагийн онцолж буйгаар тэрээр ажлаа хүлээлгэж өгөхийнхөө өмнөхөн чидун жимсний тостой шинэ багц бүтээгдэхүүнийг санаачлан гаргах зэргээр тун идэвх, зүтгэлтэйгээх ажилласаар байсан гэв.

Ердөө 11 салбартай байсан Старбакс сүлжээ түүнийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед дэлхийн 77 улсад 28 мянга гаруй салбартай болтлоо өсөж томорч байжээ. Харин одоогийн байдлаар энэ тоо 34 мянга болоод байгаа юм.

Түүний эзгүй орон зайг Хятадын цахим худалдааны Алибаба группын харьяа Алибаба Пикчерс кино компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Вэй Жан нөхөх гэнэ. Хэрэв Жан ирэх сарын 1-ний өдрөөс захирлуудын зөвлөлд орсон тохиолдолд Старбакс Хятадын зах зээл дэх байр сууриа улам томруулах нь дамжиггүй хэмээн СиЭнЭн агентлаг өгүүлсэн байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Ford, Хятадын CATL компаниуд батарейны хамтарсан үйлдвэрийнхээ барилгын ажлыг зогсоожээ
2023-9-30 12:29
Мексик: Литийн олборлолтоо өөрсдөө хийх зорилгоор Хятадын компанид өгсөн олборлолтын эрхээ гэнэт цуцалжээ
2023-9-30 2:07
АНУ-ын Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл: Хэлэлцээрт ахиц гарахгүй бол 29-нөөс ажил хаялтыг өргөжүүлнэ
2023-9-29 23:45
Epic Games компани нийт ажиллах хүчнийхээ 16 хувийг орон тооны цомхотголд оруулах болжээ
2023-9-29 19:50
Sony Interactive Entertainment компанийн гүйцэтгэх захирал Жим Райан ирэх онд тэтгэвэртээ гарах болжээ
2023-9-29 19:21
АНУ-д ипотекийн зээлийн хүү сүүлийн 23 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувьд хүрчээ
2023-9-29 18:10
АНУ: Калифорни мужийн хуулиар түргэн хоолны сүлжээ ресторануудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгджээ
2023-9-29 16:23
China Eastern Airlines C919 загварын агаарын хөлгөөс 100 ширхгийг захиалжээ
2023-9-29 13:14
ОХУ: Ирэх онд ДНБ-ий 6 хувийг батлан ​​хамгаалахын салбарт зарцуулахаар төлөвлөжээ
2023-9-29 8:57
НАТО-ийн гишүүн орон удахгүй Оросыг дэмжигч ерөнхий сайдтай болох уу?
02023-9-28 19:20