Голомт банкны дотоод аудитын үйл ажиллагаа дэлхийн стандартад бүрэн нийцлээ
2021, 10 сарын 1. 9:202

“Дэлхийн жишиг Монголын банк” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг Голомт банк нь Монголын банк санхүү болон Дотоод аудитын салбарт онцлон тэмдэглэхүйц томоохон амжилтыг гаргаад байна.

Тус банкны Дотоод аудитын үйл ажиллагаа нь 2018 онд гадаадын банканд зөвлөх үйлчилгээг үзүүлсэн, 2019 онд олон улсын экспертүүдтэй хамтран аудит хийсэн зэргээр олон улсын тавцанд мэргэжлийн үйл ажиллагаагаа таниулж, хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн. Эдгээр үйл явдлууд нь Монгол Улсын томоохон байгууллага, санхүүгийн институциуд гадны байгууллагуудаас зөвлөх үйлчилгээг аваад зогсохгүй өөрсдөө ч мөн адил бусдад үйлчилгээ үзүүлэх хэмжээнд хүрснийг, Монголын мэргэжилтнүүд олон улсын мэргэжилтнүүдтэй эн тэнцүү мэдлэг, ур чадвартайг нотлон харуулж байлаа.

Тэгвэл энэ удаа Голомт банкны Дотоод аудитын үйл ажиллагаа нь олон улсын Аудит, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч байгууллагаар чанарын баталгаажуулалт, үнэлгээ хийлгэж, “Дотоод аудитын олон улсын Стандарт болон Ёс зүйн кодтой бүрэн нийцэж байна” буюу олон улсын стандартыг бүрэн хангаж байна гэх үнэлгээ авсныг дуулгахад таатай байна. Үүнээс гадна, Голомт банкны Дотоод аудитын үйл ажиллагааг бүс нутгийн 500 гаруй Дотоод аудитын нэгжтэй харьцуулж, “Голомт банкны Дотоод аудитын үйл ажиллагаа нь бүх үзүүлэлтээр манлайлж байна” гэж дүгнэжээ.

Дотоод аудиторуудыг төлөөлөх олон улсын хамгийн том байгууллага болох “Дотоод аудиторуудын олон улсын институт” нь 1941 онд үүсгэн байгуулагдсан, 170 улс оронд 200,000 гаруй гишүүнтэй байдаг. Тус байгууллага нь Дотоод аудитын бүтэц, зохион байгуулалт, хараат бус байдлыг хангах, байгууллагад болон оролцогч талууддаа үнэ цэнийг бий болгох чиглэлд хийгдэх шаардлагатай ажлуудыг харуулсан баримт бичиг буюу Мэргэжлийн практикийн олон улсын хүрээг (IPPF) тодорхойлдог. Тус баримт бичгийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд нь Стандарт болон Ёс зүйн код байдаг. Дотоод аудитын үйл ажиллагаа нь уг Стандарт, Ёс зүйн кодтой нийцэж буй эсэх хөндлөнгийн чанарын үнэлгээг хараат бус, бие даасан мэргэжлийн багаар хамгийн багадаа таван жилд нэг удаа хийлгэх ёстой байдаг.

Голомт банк нь Монгол Улсад анх удаа “Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын Стандарт болон Ёс зүйн кодтой бүрэн нийцэж байна” гэх үнэлгээг авсан нь Голомт банк Монголын банк санхүүгийн болон Дотоод аудитын салбарын хөгжил дэвшилд шинэ хуудсыг нээсэн, түүхэн үйл явдал боллоо.

Эдгээр үр дүнгүүд нь Голомт банкны сайн засаглал, тогтвортой урт хугацааны хөгжлийн бодлого үр дүнгээ өгсний илрэл хийгээд Монгол Улсын Дотоод аудитын мэргэжилтнүүд олон Улсын түвшинд хүрснийг нотлон харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
зочин
66.181.190.153
   /
2021, 10 сарын 14. 16:01

Оффицерын голомт банкныхан арайл удаан дэрээс нь хамгаалагч гэхүү, хаалгач гэхүү, арай л бүдүүлэг хүмүүс байх юм, ороод юм лавлахаар ороход л бас зөвшөөрөл авах, арай л бишээ...

Урангэрэл
66.181.178.221
   /
2021, 10 сарын 9. 15:30

Би танай офицер дэх салбарт21-09-15 өдөр хадгаламжаа сунгуулахаар дугаар аван очерлож байтал яг миний урдуур 40дугаараа дуудахгүйгээр тиллер Дөл гэдэг охин 1 эмэгтэйг урдуур авч үйлчилүүлснээс болж бий 8 минут сунаж үйлчилгээ авахдаа хадгаламжаа сунгах биш цуцлаад хажуу Төрийн банканд хадгаламж нээлгэн Тэр төрийн банкнаас мөнгө авах дугаар минь үүнээс болж ам мөлтөс өнгснөөс ахин дугаар авч 30 минут хүлээж үйлчлүүлсэн. Миний уур маш их хүрч тэр охиныг байдаг муу үгээ хэлж дуууссан, өөрийгөө ингэж уурлаж бухимдаагүй олон жил болсныг анзаарсан би одоо болтол гомдол тасрахгүй л байна. Дугаараараа үйлчлэхгүй юм бол яах гэж дугаар тараадаг юм бэ? тэр охин надаас уучлалт ч гуйгаагүй. Танай байгууллагын нүүр царай бодит байдал дээр иймл байдаг. Энгийн иргэнд 1 иймэрхүү үйлчилгээтэй л байнадаа. Доороо суудлаа олохгүй бол дээрээ ч ийм л байгаадаа. Новшийн дугаарлалт одоо ч нервтэж байна.

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04