Видео тоглоом бүтээдэггүй Apple компани энэ салбарын хамгийн их ашгийг хүртдэг
2021, 10 сарын 3. 23:220

Ухаалаг гар утас гэх мэт электрон төхөөрөмж үйлдвэрлэдэг Apple компани видео тоглоом бүтээдэггүй хэрнээ томоохон тоглоомын компаниудаас илүү ашиг олдог байна.

Уолл Стрит Журнал сонинд орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлснээр Apple компанийн тоглоомын хэлтсийн 2019 оны үйл ажиллагааны ашиг нь 8.5 тэрбум ам.доллар байсан тухай мэдээлжээ. Энэхүү дүн мэдээ нь Microsoft-ын Xbox, Nintendo, Activision Blizzard, Sony-ийн PlayStation зэрэг видео тоглоом үйлдвэрлэгч компаниудын мөн хугацаанд олсон нийт үйл ажиллагааны ашиг орлогоос даруй 2 тэрбум ам.доллараар илүү байгаа юм.

Тус сонинд дурдснаар "Apple компани нь өөрийн App Store-тоо байрлуулдаг видео тоглоомын компаниудаас 30% -ийн шимтгэл авч энэхүү ашгийг бүрдүүлдэг аж. Гэхдээ ингэж монополь байдал үүсгэх нь ихээхэн эрсдэл дагуулна" гэж онцолжээ.

Epic Games компани нь тус компанийг ямар ч үндэслэлгүй хэт өндөр шимтгэл авч байна хэмээн өнгөрөгч 8-р сард шүүхэд өгөх зэргээр видео тоглоом үйлдвэрлэлийн салбарынхан энэхүү шударга бус байдлыг эсэргүүцсээр байгаа тухай мөн тус нийтлэлд дурдсан байна. Нэмж дурдахад, АНУ нь Сенат түвшинд аппликейшны төлбөрийг хориглох тухай хуулийг санал болгоод байгаа ажээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35