Орон нутгийн цагаар 27-ны өдөр Европын Төв банк бодлогын хүүгээ 4.00 хувиас 4.25 хувь болгон 0.25 нэгж хувиар нэмэгдүүлсэн байна.
Мөн өдөр Европын Төв банк мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаа хийж, суурь хүүг 4.25 хувь, хадгаламжийн хүү болон ахиу зээлийн хүүг 3.75, 4.5 хувь болгон тус тус 0.25 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Тус банк бодлогын хүүгээ 9 удаа дараалан өсгөөд байгаа бөгөөд үүний дотор сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа өнгөрсөн оны долдугаар сард 0.5 нэгж хувиар, дараа нь өнгөрсөн оны ес, аравдугаар сард хоёр удаа дараалан 0.75 нэгж хувиар нэмэгдүүлсэн юм.
Эх сурвалж: Maeil