Их Британид үргэлжилж буй шатахууны хямрал Криштиану Роналдуг ч тойрч гарсангүй
2021, 10 сарын 4. 0:440

Их Британи улсад бүтэн долоо хоногийн турш үргэлжилж буй логистикийн асуудлаас үүдэлтэй шатахууны хямрал Премьер лигт тоглохоор болсон дэлхийн алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдуг ч тойрч гарсангүй.

Британийн Daily Mail зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр Роналдогийн жолооч 220,000 фунт стерлингийн үнэтэй түүний Bentley машинд шатахуун авахаар станцын гадаа 7 цаг дугаарлан хүлээсэн боловч эцэст нь дусал шатахуун ч авч чадаагүй байна гэжээ.

Мөн иргэдийн гэрчилж буйгаар өнгөрсөн сарын 29-ний өдөр 14.20 цагийн үед түүний жолоочийн хамтаар хамгаалалтын албаныхан нь Range Rover маркийн автомашин хөлөглөн Роналдогийн гэрийн ойролцоох шатахуун түгээх станц руу явсан боловч бүтэлгүйтэж оройн 21 цаг өнгөрсөн хойно эргэж ирсэн гэсэн мэдээлэл гарсан юм.

Их Британи улс нь Brexit-ийн дараа шатахуун тээвэрлэх том оврын ачааны машины жолооч олж чадахгүй байгаагаас ийнхүү шатахууны хямралд өртөөд байгаа билээ. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ нөхцөл байдал сайжирч байгаа гэсэн боловч шатахуун авахаар дугаарлаж буй машинууд урт дараалал үүсгэсэн хэвээр байгаа юм. Тус салбарын албаны хүмүүсийн үзэж байгаагаар энэ байдал нэг сар хэртэй үргэлжилнэ гэж таамаглажээ. Үүнээс үүдэн шатахуун тээвэрлэдэг том оврын автомашины жолоочийг зэвсэг барин айлган сүрдүүлсэн, ШТС-ын эзэнд хүч хэрэглэсэн тохиолдол хүртэл гарчээ.

Түүнчлэн шатахуун түгээх станцуудаас гадна супермаркет, түргэн хоолны газруудын логистик хүргэлтийн асуудал бүх талаар тасалдаад буй юм. Сургуулийн автобус хэвийн ажиллахгүй байгаагаас үүдэн сургуулийн үйл ажиллагаа тасалдахад хүрч, эмч, сувилагч нарын автомашины шатахуун дууссанаас ажилдаа явж чадахгүйд хүрээд байна.

Сонирхуулахад Роналду нь зөвхөн Bentley төдийгүй 3 Ferrari, 2 Lamborghini, 2 Bugatti, 2 McLaren, 2 Rolls-Royce, Porsche 911 Turbo S, Koenigsegg CCX, Range Rover Sport SVR, Audi гэх мэт машинуудыг эзэмшдэг ажээ.

Эх сурвалж: Korean Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35