Яндексийн үүсгэн байгуулагч ОХУ-ын Украинд өдөөсөн “зэрлэг” дайныг шүүмжилжээ
2023, 8 сарын 11. 15:320

Яндексийг үүсгэн байгуулагчдын нэг Аркадий Волож ОХУ-ын Украинд өдөөсөн дайныг “зэрлэг” хэмээн тодорхойлжээ.

Сүүлийн үед олон нийтийн зүгээс Аркадий Воложийг дайны хүрээнд дуу хоолойгоо хүргэхгүй байна гэж шүүмжлэх болсон юм. Тэгвэл пүрэв гарагт ноён Волож уг асуудлын хүрээнд нэгэн мэдэгдлийг гаргажээ.

Түүний хэлснээр, “ОХУ-ын Украиныг эзлэн түрэмгийлж буй явдал бол зэрлэг үйлдэл. Миний хувьд дайныг эсэргүүцэж байгаа.

Би хэдийгээр 2014 онд Израил улсад суурьших болсон ч ОХУ-ын эл үйлдлийн хариуцлагыг би хүлээлцэх учиртай.

Энэ бүх хугацаанд чимээгүй байсан минь учир шалтгаантай. Энэхүү мэдэгдлийг яагаад одоо хийх болсон минь асуулт дагуулах хэдий ч мэдэгдлийн гол санааны хүрээнд асуулт ургах учиргүй. Би дайныг эсэргүүцэж байгаа.

Өдөр бүр украинчуудын орон гэр олноор бөмбөгдөлтөд өртөж байгаад би хувьдаа хирдхийж байна” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35